ФОТО МЭДЭЭЛЭЛ

Шилтэй ундаа савтай ундаанаас илүү амттай байдаг.

Та ундааны амт нь савны материалаас шууд хамаарч байгааг анзаарсан уу? Заримдаа шилтэй болон хуванцар савтай нэг брэндийн ундаанууд хүртэл огт өөр амттай мэт санагддаг. Тэгвэл ундааны савлагаа амтанд нь үнэхээр нөлөөлдөг юм болов уу хамтдаа олж мэдэцгээе.

1 Яагаад шилтэй ундаа илүү амттай байдаг вэ?

Ундаа үйлдвэрлэгч нар мэдээж нэг л жороор найруулсан ундаагаа олон янзын савалгаатай борлуулдаг. Харин хэрэглэгч нар сав бүр өөр өөр амттай болохыг сануулсаар байгаа.

Тэгвэл хэргийн учир нь савны найрлага бус ундааны хийнд байдаг аж. Ундааг хийжүүлэхэд хэрэглэдэг хий болох карбон диок сид нь хуванцартай нийлснээр улам тэлж ундааг илүү амтгүй болгодог бол шилэн саванд хийсэн ундааны хий хэвэндээ байж амтаа хадгалж үлддэг гэнэ.

2 Лаазтай ундаа

Мэдээж хэрэг лаазыг хийдэг хөнгөн цагаан хийтэй урвалд ордоггүй учраас ундааны хийг мөн адил хэвээр хадгалж үлддэг. Мөн метал нь илүү хурдан хөрдөг учраас хүмүүс лаазтай ундааг худалдан авах сонирхолтой байдаг аж.

Мэдээж хэрэг компаниуд дээр дурдсан бүгдийг мэддэг. Гэхдээ шилэн лонх нь илүү үнэтэй учир тэд хуван црыг хэрэглэхийг илүүд үздэг аж.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button