Ангилагдаагүй

Гайхалтай эерэг түүхүүд.

Өөрсдийн хичээл зүтгэл, авъяас чадварын ачаар түүхэнд нэрээ мөнхөлсөн гайхалтай хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн тухай түүх амнаас ам дамждаг учраас нас барсны дараа нь ч гэсэн тэд алдартай хэвээр үлддэг билээ. Өнөөдөр бид та бүхэнд тэдгээр хүмүүсийн тухай хүргэхээр бэлтгэлээ.


1 Уурхайчнаас аварга

Фрэнсис Нганну төрөлх Камерун улсад амьдарч байхдаа туйлын ядуу байсан бөгөөд 10 настайгаасаа элсний уурхайд ажиллаж эхэлсэн аж.

Хожим тэрээр мэргэжлийн тулаанч болох мөрөөдлөө даган Европ руу нүүсэн юм. Фрэнсис энэ жил UFC-ийн хүнд жингийн дэлхийн аварга болсон юм.

2 Амиа золиосолсон диспетчер

Төмөр замын диспетчер Винс Коулман зогсоолд ойртож буй галт тэргийг удахгүй болох дэлбэрэлтээс сэрэмжлүүлэхийн тулд амиа золиосолжээ.

Түүний илгээсэн цахилгаан мэдээнд:

“Галт тэргийг зогсоо. Зэвсгийн хөлөг онгоцонд гал гарч, 6-р зогсоол дэлбэрсэн. Энэ лав миний сүүлчийн захиас байх. Баяртай залуусаа.” гэж бичсэн байна.

Тэрээр 300 хүний г аварсан юм.

3 Гурилын уут

1939 онд АНУ-ын Канзас мужийн буудайн гурил үйлдвэрлэгчид нутгийнх нь эмэгтэйчүүд гурилын шуудай ашиглан хүүхдүүддээ хувцас оёж байгааг анзаарчээ.

Ингээд тэд хүүхдүүдийг гоёмсог хувцастай болохын тулд шуудайг цэцгэн хээтэй даавуугаар үйлдвэрлэж эхлэв. Үүнээс гадна шошгыг нь уутнаас хялбархан арилгаж болохоор хийсэн байна.

4 Зоригт охин

2017 онд Флорида мужид амьдардаг 10 настай бяцхан охин руу матар дайрч, хөлнөөс нь чиржээ.

Охин бараг 3 метрийн урт биетэй махчин амьтны хамар руу хуруугаа хийтэл матрын амьсгал боогдож, амаа ангайлгажээ. Энэ мөчийг алдалгүй охин хөлөө гаргаад зугтаж чаджээ. Тэрээр энэ аргыг АНУ-ын Флорида мужийн Гаторланд паркыг үзэж байхдаа сурсан гэдгээ ярьжээ.

5 Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч

Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе Мухика (2010-2015) 12500 ам.долларын цалингийнхаа 90 хувийг буяны ажилд зориулж, өөртөө 1250 доллар л үлдээсэн тул дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгчөөр нэрлэгджээ.

“Тэд намайг хамгийн ядуу ерөнхийлөгч гэж нэрлэдэг ч би өөрийгөө ядуу гэж боддоггүй. Ядуу хүмүүс бол тансаг амьдрал зохиохын төлөө ажилладаг, үргэлж улам ихийг хүсдэг хүмүүс юм. Та ямар нэг зүйл худалдаж авбал мөнгө биш өөрийнхөө урсгасан хөлсөөр төлбөрөө хийж байна гэсэн үг. Амьдрал бол мөнгөөр худалдаж авч болохгүй зүйл.” гэж Хосе Мухика хэлжээ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
3
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button