ФОТО МЭДЭЭЛЭЛ

“Шарын шашны зом би” буюу ороолонгууд гэж яг юу вэ?

Улс улсын соёл, зан заншил, түүхэн цаг үед тохиолдсон явдлуудаас урган гарсан элдэв аймшгийн яриа өнөө цагт зохиол болж бичигдэн үлдсэн нь олон байдаг. Аймшгийн кино, ном зохиол зэрэгт “ороолон” гэгчийн тухай цөөнгүй дурдагддаг бөгөөд тэдгээр нь үзэгчдийг шууруулдаг Холливудын зомбитой кинонуудыг хийхэд ихээхэн нөлөө үзүүлсэн байна.


Энэ үгийг уйгаржин монгол бичигт “оруланг” гэж бичдэг бөгөөд Төвд хэлэнд үхэгсэд эргэж босох буюу амилсан хүүр гэх утгыг илэрхийлэх “Ro-Lang” гэдэг үгнээс Монгол хэлэнд орж иржээ.

Хүүрийг амилуулж ороолон болгох хоёр арга зам байдаг бий гэдэг. Эхнийх нь хувилгаан, хараалчийн өөртөө үйлчлүүлэх зорилгоор тарни, шашны зан үйлийн хүчээр амилуулсан цогцос юм. Ийм ороолон нь зөвхөн эзнийхээ тушаалыг биелүүлдэг тул барууны зомбинуудтай их төстэй аж.

Харин хоёр дахь нь муу зүгийн ад зэтгэрээр бий болсон ороолонгууд бөгөөд ийм ороолон олон хүн, амьтанд хор хүргэх чадалтай ба эзний тушаал биелүүлдэггүй, бие даасан гэдгээрээ эхний төрлөөс ялгаатай. Өөрөөр хэлбэл, чөтгөр орогнуулж буй хоосон махбодь.

Бусад олон үндэстний домогт гардаг мангасуудын адилаар ороолонгийн тухай домог Төвдөд олон бий. Тийм домгуудад хүмүүс нийтээрээ итгэдэг нэгэн үе байсан бөгөөд ялангуяа дундад зууны үед ороолонг янз бүрийн муу үйлд буруутган жигшдэг байжээ.

Төвдийн аман зохиолд хамгийн элбэг тааралддаг нь ороолон ихэвчлэн шөнийн цагаар гарч ирээд бусдад халдвар тарааж өөртэйгээ адил ороолон болгож буй талаар өгүүлдэг үлгэр домгууд юм. Ийм төрлийн ороолон нь бусдын толгойд хүрэх замаар халдвараа тараадаг гэдэг.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
6
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button