ФОТО МЭДЭЭЛЭЛ

Гуалиг харагдуулдаг жийнс.

“Лийр” хэлбэртэй бие галбир нь бүсгүйчүүдийн хамгийн төгс бие галбир бөгөөд энэ нь нарийн бэлхүүс, хөвсгөр ташаатайд оршино. Гэхдээ энэ төрлийн галбиртай бүсгүйчүүдийн хувьд тохирох хувцас сонгох гэдэг хэцүү байдаг. Өмдөн дээр л гэхэд нарийн бэлхүүсэндээ тааруулж, сонгох үед өгзөг, ташаа хэсгээрээ багтахгүй байх магадлал маш өндөр.

Энэ төрлийн галбирыг маш олон нэрээр нэрлэдэг ч ерөнхийдөө нарийн хүзүү, төгс гар, цээж, нарийн мөр, нарийн бэлхүүс болон өргөн ташаа ордог байна. Дуучин Женнифер Лопес, жүжигчин Блейк Лайвли, дуучин Кристина Агилера, блогер Танеша Авашти нар уг галбирын төгс илэрхийлэл болно. Ингээд “лийр” галбиртай бүсгүйчүүд хэрхэн жийнсэн өмд сонгох талаар зөвлөгөөг хүргэе.
Ямар өнгийн жийнс сонгох вэ?

Жийнс сонгоход хамгийн хүндрэлтэй зүйлсийн нэг нь өнгө байдаг. Учир нь стандарт өнгө болох цэнхэр, эсвэл усан цэнхэр өнгө нь илүү махлаг харагдуулах магадлалтай. Үүнээс гадна цагаан, цайвар өнгөнөөс татгалзах хэрэгтэй. Жишээ: Женнифер Лопес тайзан дээр цагаан жийнстэй гардаг нь бусдын анхаарлыг ташаандаа татахад хүргэдэг байна.

Хамгийн зөв сонголт нь бараан, нэг өнгийн жийнсийг сонгох явдал юм. Дундуураа сум гаргаж болохуйц сул загварын өмдийг сонгосон ч болно.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button