ФОТО МЭДЭЭЛЭЛ

Польшийн тариаланч Плейстоцений эрин үеийн агуй нээжээ.

Польшийн нэгэн тариаланч эр тариалангийн талбайгаасаа яг л үлгэрт гардаг шиг хачирхалтай нүх олжээ. Эхэндээ тэрээр энэ нүхийг амьтны үүр гэж бодсон ч сонирхоод цааш ороход санаанд оромгүй сонирхолтой зүйл угтсан байна. Энгийн нэг жижиг нүхээр ортол тэр нь цаашаагаа том агуй болж хувирчээ.


Адам Брайчек Польшийн зүүн өмнөд хэсэгт орших Красник хотын ойролцоо өөрийн эдлэн газраар алхаж яваад, том нүх олж харжээ. Тэрээр эхлээд нүхийг амьтны үүр бодсон бөгөөд ямар амьтан тэнд үүрлэсэн болохыг шалгахаар шийдсэн байна. Энгийн жижиг нүхээр орсон тэрээр цааш хэчнээн сонирхолтой зүйл түүнийг хүлээж байгааг огтхон ч гадарлаагүй гэнэ.

Хэдэн метр явсны дараа тариачин эр том агуйд байгаагаа ухаарчээ. Тус агуй хэдэн арван хавтгай дөрвөлжин метр талбайтай боловч хамгийн дээд өндөр нь ердөө 140 см байв. Удалгүй Брычек өөрийн нээлтийн талаар Красницкийн повяат хэмээх Польш дахь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн дурсгалт газруудыг хамгаалагч Доминик Шульцт мэдээлсэн байна. Шинжээчийн үзэж байгаагаар тариачны олсон газар доорхи агуй нь карстын агуй байсан бөгөөд Плейстоцений эрин үед буюу өнөөгөөс 2.58 сая – 11.7 мянган жилийн өмнө үүссэн аж.

Агуй байгалийн жамаар үүссэн ч гэсэн хэлбэр нь хүний гараар бүтсэн мэт туйлын жигд байсан гэнэ. Судлаачид энэхүү тааврын шийдлийг маш хурдан олж тогтоожээ. Агуйд хүмүүс орж ирдэг байсныг гэрчлэх олон баримт ханан дээрээс нь олдсон байна. Судлаачид манай эриний өмнөх үеийн багаж хэрэгслийн асар олон ул мөрийг эндээс олсон учир эртний хүмүүс уг агуйгаас чулуу олборлодог байсан гэх дүгнэлтэд хүрэв.

Одоо түүхчид агуйг хүмүүс хэдэн онд анх нээсэн, хүмүүс үүнийг оромж болгон ашиглаж байсан эсэхийг олж мэдэхийн тулд мэдээллээ илүү нарийвчлан судлахаар бэлтгэж байна. Мөстлөгийн үеийн ийм чухал газрыг сонирхож очсон хүмүүс санаатай болоод санамсаргүйгээр гэмтээж болзошгүй учраас албаныхан байршлыг нь нууцалж байгаа гэнэ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button