ОДУУД

Жүжигчин Жеки Чаны урвалт, хүйтэн сэтгэлийг уучилж, насаар нь хайрласан бүсгүй

Жеки Чан (Jackie Chan)-ий нэрийг мэдэхгүй хүн байхгүй биз. Түүнийг гэрлэх гэж байгааг дуулаад хоёр ч шүтэн бишрэгч нь амиа хорлохыг завдсан гэхээр эмэгтэйчүүдийн дунд хүртэл ямар их алдартайг нь ойлгож болно.

Жекигийн эцэг эх нь маш ядуу байсан учир түүнийг өөр хүнд өргүүлэх дөхсөн удаатай гэдэг. Амаргүй амьдралаас гараагаа эхэлж, амжилтад хүрсэн Жекигийн хувьд хамгийн эрхэм зүйл нь түүний хайртай эхнэр Жоан Лин юм. Жеки, Жоан нар анх 1982 онд Хонконгод танилцаж байжээ.

Тэр үед Жеки Чан аль хэдийнээ алдартай болсон байсан учраас эмэгтэйчүүдийг гарын бээлий шигээ сольдог байв. Угтаа Жеки зоргоороо ааштай, хэгжүүн хөвүүн байсны зэрэгцээ бүдүүлэг хошигнолд дуртай байжээ.

Жүжигчин Жоан Лин бараг л өөлөх аргагүй төгс эмэгтэй байсан учир Жеки түүний дэргэдэх өөрийгөө голсон аж. Хөөрхөн, эелдэг, даруухан төрхтэй Жоан бусад жүжигчин бүсгүйчүүдээс эрс ялгарч чаджээ.

Жеки ихэнх үед эргэн тойрныхондоо бүдүүлэг авир гаргадаг байсан ч Жоантай уулзсанаас хойш эелдэг хүн болж эхэлжээ. Хосууд эцэг эх болох гэж байгаагаа мэдээд төд удаагүй байхдаа Лос Анжелес дахь нэгэн зоогийн газарт хуримын ёслолоо хийсэн байна.

Мөн алдартай найзуудынх нь эхнэрүүд ялихгүй зүйлс дээр маш их хөрөнгө зарж байгааг хараад өөрийнхөө гэр бүлийн санхүүг хянах санаа Жекид төрсөн байж болно.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
5
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button