ФОТО МЭДЭЭЛЭЛ

Тайлбарлаж чаддаггүй сэтгэл хөдлөлүүд.

Та өмнө нь тайлбарлахын аргагүй хачирхалтай сэтгэл хөдлөл мэдэрч байсан уу? Гэнэт буруу газраа байгаа юм шиг санагдах, эсвэл 20-ч хүрээгүй байж ирээдүйн үр удамдаа санаа зовох гэхчлэн ухамсарт сэтгэхүйгээс ангид хачин сонин мэдрэмж төрөх үе бий. Тэгвэл эдгээр өвөрмөц сэтгэл хөдлөлүүд өөрсдийн гэсэн албан ёсны нэртэй байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс танилцуулахаар бэлтгэлээ.


1 Опиум
Хэн нэгэнтэй харц тулгарах үед үүсэх эерэг мэдрэмжийг ингэж нэрлэнэ. Гэхдээ өөрт тань таалагддаг хүний нүд рүү эгцэлж ширтэх эсрэгээрээ эвгүй байх нь мэдээж. Ерөнхийдөө харц тулгарч буй хоёр хүн харилцан нэг нэгнээ ойлгодог бол опиум мэдрэмж төрдөг байна.


2 Дежа Вю
Хүн бүрт өмнө нь тухайн газарт байсан мэт мэдрэмж гэнэт төрдөг. Бидний өмнө нь үзсэн зүйл зарим талаараа одоо харж байгаа зүйлтэй төстэй байвал энэ мэдрэмж төрдөг хэмээн эрдэмтэд тодорхойлжээ. Хүмүүсийн 75 орчим хувь нь дор хаяж нэг удаа Дежа Вю мэдэрсэн байдаг гэнэ.


3 Эллипсизм
Энэ бол нас барсныхаа дараа ирээдүй үеийг харахгүй гэдгээ гэнэт ухаарсан хүнд төрдөг гунигт мэдрэмж юм. Жишээлбэл, хөгшин хүн дөнгөж төрсөн ач хүүгээ насанд хүрэхийг харахгүйдээ харамсдаг.


4 Крисализм
Гадаа цаг агаар таагүй байхад дулаахан гэртээ орох үед тав тух, аз жаргал, амар амгаланг мэдэрдэг онцгой мэдрэмжийг та мэдэх үү? Энэ нь угтаа эхийн хэвлийд байгаа хүүхэд шиг аюулгүй гэдгээ мэдрэх буюу Крисализм (эрвээхэйний хөгжлийн үе шат) хэмээх мэдрэмж юм.


5 Адронит
Энэ бол сонирхолтой хэдий ч нууцлаг хүнтэй танилцаад, түүнтэй дотносоход урт удаан хугацаа шаардагдана гэдгийг ойлгох үед үүсдэг бухимдал юм. Нууцлаг хүмүүс өөрсдийн дотоод ертөнцөө нээхийн тулд багадаа долоо хоног, дээд тал нь хэдэн сар зарцуулдаг.

Нийтлэл ямар байв?
+1
6
+1
2
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button