ФОТО МЭДЭЭЛЭЛ

Распутины тухай итгэмээргүй 3 баримт

1917 оны хувьсгалаас өмнө Оросыг Царь Николай II болон түүний эхнэр хатан хаан Александра нар удирдаж байжээ. Тэд бол хааны угсааны сүүлчийн гэр бүл байсан юм. Хатан хаан Александра нь далдын хүч, ид шидэнд маш их итгэдэг нэгэн байв. Тиймдээ ч тэрбээр хувраг Григорий Распутинг өөрийнхөө зөвлөгч болгосон гэдэг. Гэвч Григорий Распутин энгийн нэг хүн байгаагүй бөгөөд түүнийг түүхэн дэх хамгийн хачирхалтай, чөтгөр шиг хүн гэх нь ч бий. Үнэхээр ч тэрбээр амилсан чөт гөр байсан юм.


1 Өмхий үнэртэй
Распутинтай уулзаж байсан хүмүүсийн яриагаар тэрбээр усанд ордоггүй байсан бөгөөд нэг хувцсаа зургаан сар өмсдөг байжээ. Тухайн үед ойр орчмын хүмүүс нь ч түүний хувийн ариун цэврийн талаар ор тас мартсан байсан гэдэг. Эмэгтэйчүүд түүний харцанд нь татагддаг байсан гэж үздэг бөгөөд зарим нь Распутинг хүмүүсийг ховсдож хүссэн зүйлээ хийлгэдэг байсан гэж ярьдаг.


2 Эзэн хааныг гар хөлөө болгосон
Тэрбээр Николай, Александра хоёрт Алексейг эдгэрсний дараа өөрийгөө байхгүй болбол хүү нь нас барах болно гэж хэлж байжээ. Өөрсдийн цорын ганц өв залгамжлагчаа алдахгүйн тулд тэд Распутины хүссэн бүгдийг зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ. Цуу яриагаар бол Распутин хүссэн үедээ Александра болон охидтой нь унтдаг байжээ. Мөн Романовынхонд юу хийх, юу хийхгүй байхыг нь заадаг болсон бөгөөд удалгүй Оросын эзэн хааны гэр бүлээс ч илүү их эрх мэдэлтэй болсон гэнэ.


3 Түүнийг бүх эрчүүд үзэн яддаг байв
Тэрбээр хааны гэр бүлийн зөвлөх байхдаа маш олон дайсантай болжээ. Тухайлбал, түүнийг Оросын бараг бүх эмэгтэйтэй унтсан гэх шалтгаанаар маш олон эрчүүд үзэн яд даг байсан юм. Царь Николай II-ыг Дэлхийн нэгдүгээр дай нд байлдаж байх зуур Распутин өөрийн найзуудаа Александрагаар дамжуулан эрх мэдэлтэй болгож чаджээ. Тухайн үед Александрагийн гаргаж байсан шийдвэр бүрийн нь цаана Распутин байсан юм.

Удалгүй түүнийг хатан хаан Александратай холбоотой гэж хэвлэлээр шуугих болсноор олон хүмүүс тэдэнд анхаарал хандуулах болжээ. Распутин нь Александрад хэрвээ түүний үхэлд тэдний гэр бүлийн гишүүд оролцох юм бол тэднийг 2 жилийн дотор удмаар нь устгах хар аал хийнэ гэж хэлж байсан гэдэг.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button