ФОТО МЭДЭЭЛЭЛ

Ши Жиньпиний нууцлаг охин Ши Минзе гэж хэн бэ?

Зурган дээрх бүсгүйг Ши Минзе мөн хэмээн таамаглаж байгаа
Ши Минзе 18 настай байхдаа буюу 2010 оны 5-р сард “Чен Чу” гэсэн нууц нэр ашиглан Харвардын Их Сургуульд сэтгэл судлалын чиглэлийн бакалаврын зэрэг авахаар суралцаж эхэлжээ.


Задруулсан гэх дээрх мэдээллийн дагуу 1992 онд төрсөн Ши Минзе бол Ши Жиньпиний цорын ганц охин бөгөөд хоч нь Музи гэдэг аж. АНУ-ын Нью Йоркер сэтгүүлд Ши Минзег Харвардын Их Сургуульд сэтгэл зүй, англи хэлний мэргэжлээр нууц нэрээр сурсан гэсэн байв. Түүний жинхэнэ нэрийг зөвхөн дотны найз нөхөд, цөөн хэдэн багш, ажилчид нь л мэддэг байсан аж.



Мөн цахим орчинд түүний хувийн мэдээлэл, гадаад төрхийг нуух үүднээс худал мэдээлэл, цуу яриа, төөрөгдүүлэх зураг тараах ажил эрчимтэй явагджээ. Энд багтсан зургуудаас аль нь жинхэнэ Ши Минзе болох нь тодорхойгүй хэвээр байгаа юм.


Ши Минзег 2014 онд Харвардын Их Сургуулийг дараа аав нь Хятадад буцаан аваачиж, өөрийн туслахаар ажилд авчээ. Тэрээр охиноо улс төрийн тавцанд таниулахын тулд гадаадад айлчлахдаа олон удаа дагуулж явсан байна.


2018 оны 3-р сарын 17-нд нэгэн суваг Ши Жиньпин охиныхоо гэрлэлтийн асуудал дээр толгойгоо гашилгах болсон гэж мэдээлсэн. Бодит учир шалтгааныг нь хэвлэлийнхэн сайн мэдэхгүй боловч Минзегийн Харвардын ангийн оюутнууд түүнийг энгийн, бага зэрэг эрэгтэйлэг гэж тодорхойлсон аж.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
1
+1
1

Санал болгох мэдээлэл

Back to top button