ФОТО МЭДЭЭЛЭЛ

Харь гаригийнхан гэж үнэхээр байдаг уу?

Харь гаригийнхан (vл таних нисдэг биет – VТНБ) олон зууны турш хүмүүс ургуулан бодсоор ирэв. Харь гаригийн иргэншлийн сэдэв зөгнөлт зохиолчдын дуртай сэдвийн нэг билээ. Гэхдээ хүмүүс бодит амьдрал дээр харь гаригийнхантай үргэлж тулгарсаар байдаг гэдэг. Зарим хүмүүсийн ярьдаг зүйл санаанаасаа зохиосон ч байдаг гэдэг нь үнэн.


1 ОХУ-ын Петрозаводскийн тэтгэвэрийн өндөр настан Марфа Егоровна гэрийнхээ хөргөгчинд хоёр жилийн турш харь гаригийн хүний цогцсыг хадгалж байжээ. Энэ эмэгтэй Шинжлэх ухааны Академийн Петрозаводскийн салбарт хандан мэдэгдэхдээ: хоёр жилийн өмнө түүний ногооны талбайд үл таних нисдэг биетунасан. Хачин жигтэй дуу гарахад хашаандаа гарч харвал хумигдан улайсч хайлсан нисдэг төхөөрөмж, бас хажууд нь хүн дvрст амьтанб цог цос байсан гэжээ.

2 Энэ гуманоидын биеийн урт 60 сантиметр орчим. Том толгойтой. Нvд нь бvлтгэр. Гаднаасаа хүн загас хоёрын дундах гэмээр амьтан. Марфа Егоровна эрх баригчдад хэлэхдээ: энэ амьтан гадуураа сансрын скафандртай байсан. Энэ амьтны тухай хүмүүст хэлэлгүй цогцосыг нь гялгар уутанд боогоод хөргөгчинд хийсэн. Мэргэжлийн хүмүүс энэ бшгдийг хэн нэгэн хүний хуурсан тоглоом байж магадгvй хэмээн болгоомжилж байдаг хэдий ч өндөр настны хэлсэн мэдээлэл үнэн байхыг ч үгvйсгэдэггvй.

3 2011 оны 4 дvгээр сард хоёр хvн Сибирийн ойн цасанд харь гаригийн хvний цог цос олсон хэмээн очжээ. Эрхүүгээс холгүй сүйрснээс болж дээрх цогцос шатаж бэртсэн хэмээн нотложээ. Гэтэл үнэн хэрэгтээ өнөөх «харь гаригийн» гээд байгаа хүн нь талхны зөөлөн хэсгээр хийж тахианы арьсанд боосон бvтээл болж хувирчээ.

4 1995 онд Рэй Сантилли гэгч нь 1947 онд VТНБ сvйрсэн тухай «Росвеллийн үйл явдлын» видео бичлэг байгаа хэмээн мэдэгджээ. Үүнтэй хамт харь гаригийн хүнд задлан шинжилгээ хийж буй кадрууд ч байгаа гэжээ. Харин 2006 онд түүний бичлэг «үйл явдал ийм байсан байж магадгүй болохыг сэргээн босгосон» хуурамч бичлэг байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button