ФОТО МЭДЭЭЛЭЛ

Цаг хугацаагаар аяласнаа батладаг 5 хүн.

Хүн төрөлхтөнд эрт цагаас эдүгээг хүртэл ирээдүй үе рүү аялна гэдэг туйлын гайхамшигт мөрөөдөл болсоор ирсэн билээ. Хэдийгээр орчин үеийн шинжлэх ухаан тэр түвшинд хүртлээ хөгжиж чадаагүй байгаа боловч үнэхээр өөрсдийгөө цаг хугацаагаар аялж чадсан гэж хэлдэг хүмүүс байдаг.


1 Пеллигрино Эрнетти
Пеллигрино Эрнетти хэмээх Католик шашны номлогч Сант Жиоржио арал дээр эгэл даруухан амьдардаг байв. Тэрээр шашны ухаан хүчин зүтгэхийн зэрэгцээ өөрийн хүсэл сонирхолд хөтлөгдөн цаг хугацааны төхөөрөмж бүтээхээр ажилладаг байсан аж. Түүний цаг хугацаагаар аялах болсон шалтгаан нь тэртээ МЭӨ 169 он руу очиж, “Триест” жүжгийг үзэх хүслээс улбаатай байсан байна.


2 Билли Майер
Энэ эр өөрөө цаг хугацаагаар аялаагүй харин аялсан нэгнийг мэддэг гэжээ. Тэрээр “Pleiades” хэмээх гарагаас ирсэн харийн хүмүүстэй таарснаар барахгүй, өөрийг нь хүүхэд шигээ үздэг байсан гэж ярьсан байна. Тэд мөн Биллид ирээдүй болоод өнгөрсөн үеийн талаар ярьж өгдөг байсан гэнэ. Түүний хэлснээр Дэлхийн 3-р дайн 2006 онд эхлэх ёстой байсан ч дараа нь 2008, 2010 гэх мэтчилэн хугацааг нь өөрчилж, булзааруулах болжээ.


3 Элеонор Журден болон Шарлотт Анн Моберли
Элеонор Журден болон Шарлотт Анн Моберли нар нь багш мэргэжилтэй хүмүүс байсан бөгөөд 1901 онд Парисын нэгэн цэцэрлэгээр зугаалж яваад, гэнэт 1792 онд очсон гэж ярьдаг байв. Тэд Францын хатан хаан Мари-Антуанеттыг өөрсдийн нүдээр харж, Францын хувьсгал эхлэхээс нэг өдрийн өмнө өнгөрсөн цагт очсон болохоо мэдсэн гэнэ. Улмаар түүхэн цагийн эгзэгтэй үед очсон Элеонор, Анн нар 20-р зуун руу буцахаар шийдсэн байна.


4 Жон Тэйтор
2000 онд Жон Тэйтор хэмээх нэртэй цахим хэрэглэгч интернетэд өөрийгөө 2036 оноос ирсэн хүн гэж танилцуулсан байна. Үүгээр зогсохгүй, тэрээр тун удалгүй IBM 5100 хэмээх ховор компьютер олохоор 1975 он руу аялна хэмээн мэдэгдсэн гэнэ. Түүнийхээр уг компьютер нь дэлхийг сөнөөж чадах аюулт вирусын эсрэг ашиглаж болох цорын ганц хэрэгсэл юмсанж.


5 Виктор Годдард
Агаарын цэргийн маршал сэр Виктор Годдард хачирхалтай зүйлстэй таарсан гэнэ. Тэрээр 1935 онд онгоцоор нисч байхдаа санамсаргүйгээр цаг хугацаагаар аялсан байна. Годдардын онгоц гэнэт удирдлагаас гарсан бөгөөд тэрээр онгоцоо тэгшлэх гэж оролдож байхдаа олон жилийн өмнө орхигдсон нисэх буудлыг олж харжээ.
Түүнд өөр нэгэн хачирхалтай явдал тохиолдсон нь хуучны гэрэл зурагтай нь холбоотой байв. Тэрээр 1975 онд тэтгэвэртээ гарсныхаа дараахан хуучин цагаа дурсаж, зургийн цомгоо эргүүлж байгаад доорхи зургийг олсон байна. Дэлхийн I дайны үед буюу 1919 онд Виктор Годард агаарын нисэх хүчний нэгтгэлийг удирдаж байсан аж

Нийтлэл ямар байв?
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1

Санал болгох мэдээлэл

Back to top button