ФОТО МЭДЭЭЛЭЛ

“Scary Movie” киноны жүжигчид өмнө ба дараа.

2000-аад оны үед өсвөр насныханд зориулсан маш олон инээдмийн кино гарч байсан хэдий ч Кинен Айвор Уэйансийн “Scary movie” кино нь бусдаасаа нэлээд ялгарах онцлогтой. Ингээд энэхүү цувралын жүжигчид 20 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая.


1 Анна Фэрис 43 нас
Анна Фэрисээс өөр хэн нэгнийг зоригт Синди Кэмпбеллийн дүрд төсөөлөшгүй. Тэрээр үзэгчдийн мэдрэлээр тоглох дүрээ мэргэжлийн түвшинд гайхалтайгаар бүтээсэн. Өнөөдөр Фэрис кино зураг авалтад оролцсон хэвээр байгаа бөгөөд хувийн подкастаа хөтлөж, Крис Праттай хамт хүүгээ өсгөж байгаа гэнэ.


2 Марлон Уэйанс 47 нас
Жүжигчин Марлон Уэйанс нь тус кинонд Брендагийн дүүгийн дүрийг бүтээдэг бол бодит амьдрал дээр “Scary Movie” киноны найруулагч Кинен Айвори Уэйансийн дүү юм байна. Тиймээс киноны дүрийг тэрээр өөрийн авьяасаар аваагүй бололтой. Үүнээс гадна Марлон уг киноны зохиолыг бичихэд оролцсон байна. 2016 онд тэрээр “Fifty Shades of Black” киноны гол дүрийг бүтээснээс гадна найруулагчийн үүргийг мөн гүйцэтгэсэн аж.


3 Шери Отери 57 нас
Ядаргаатай сэтгүүлч Гейл Хейлстерийн дүрийг “Scream” киноны Гейл Уэзерсийн дүрээс хуулбарласан юм. Энэхүү төвөгтэй дүрийг бүтээхийг кино найруулагчид Шери Отерид даатгасан бөгөөд тэр ч найруулагчдын итгэлийг алдаагүй байна. Өнөөдөр тэр кино зураг авалтад оролцож, хүүхэлдэйн кинонуудад дуу оруулж байгаа гэнэ.


4 Режина Холл 49 нас
Өнгөрсөн 20 жил Синдигийн хамгийн сайн найзын дүрийг бүтээсэн Бренда буюу Режина Холлд цаг хугацаа нөлөөлөөгүй бололтой. Өдгөө 49 настай тэрээр өмнөх шигээ гэрэлтэж, инээдмийн кинонд дүр бүтээсээр л байгаа. Сүүлийн үед бүтээсэн түүний шилдэг бүтээлүүд дунд “Think Like a Man” болон “Support the Girls” кино багтаж байгаа бөгөөд эдгээр дүрүүдээрээ тэд шүүмжлэгчдээс сайшаалыг хүртсэн байна.


5 Жон Абрахамс 42 нас
Жон Абрахамсын хувьд Синдигийн найз залуугийн дүрийг бүтээх нь түүний чухал дүрүүдийн нэг байсан юм. “Scary movie” кинонд тоглосоныхоо дараа тэрээр “House of Wax” аймшгийн кино болон “Meet the Parents” инээдмийн кинонд Роберт Де Ниро болон Бен Стиллерийн хамтаар тогложээ. 2020 онд жүжигчний тоглосон шинэ гурван кино нээлтээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ.


6 Шеннон Элизабет 46 нас
Ухаалаг бус Баффигийн дүрийг Шеннон “American Pie” кинонд тоглосныхоо дараа авсан байна. Энэхүү хоёр дүр нь модель, жүжигчин бүсгүйг 2000-аад оны үеийн секс бэлгэ тэмдэг болоход нөлөөлжээ. Өнөөдөр Шеннон үзэсгэлэнтэй хэвээр байгаа бөгөөд энэ нь түүний покерын карьерт сайнаар нөлөөлж байгаа гэнэ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
3
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button