ФОТО МЭДЭЭЛЭЛ

Судсанд буруу бүлгийн цус орвол юу болох вэ?

Хүний биеийн жингийн 6-8 хувийг цус эзэлдэг. Цусны 40-70 хувийг алдвал амь насанд аюултай, харин 70-аас илүү хувийг алдах нь үхэлд хүргэнэ гэж үздэг. Тиймээс их хэмжээгээр түлэгдсэн, гэмтэл авсан тохиолдолд өвчтөнийг аврах цор ганц боломж бол донорын цус сэлбэдэг. Хэрвээ хүний биед өөр бүлгийн цус сэлбэвэл юу болох бол?
Өөр бүлгийн цус сэлбэсэн тохиолдолд биед ямар өөрчлөлт гарах вэ?

Буруу цус сэлбэсэн тохиолдолд улаан эсний бөөгнөрөл явагдаж, уургууд хоорондоо наалдаж, цус өтгөрдөг. Ингээд судасны битүүрэл үүсэж, цусан хангамж дутагдсан бие организм хатаж тэр чигтээ үхжил үүснэ. Хамгийн түрүүнд бөөрөнд нөлөөлж, бөөрний дутагдалд орно. Харин дараа нь уушгины хаван, зүрх дэлсэх гэх мэт таагүй шинж тэмдгүүд үргэлжлэх болно. Үүнээс гадна цус багадалтад нэрвэгдэнэ.

Гэхдээ зөв сонгосон цус ч аюул дагуулах магадлалтай. Хэрвээ тухайн хүнд нийт цусны 50%-иас илүү хувийг хийх юм бол цус илүүдэж, зүрх судасны систем хэт ачаалалд орох, халуурах, толгой эргэх, шархнаас их хэмжээний цус гарах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Тиймээс ямар ч тохиолдолд та өөрийн цусны бүлгийг мэддэг байх хэрэгтэй бөгөөд яаралтай, гэнэтийн ослын үед энэ нь таныг аврах эх үүсвэр болно.
Ямар цусны бүлгүүд хоорондоо тохирох вэ?

1-р бүлгийн цустай хүмүүсийн цусанд ямар нэгэн сөрөг гадны биетүүд огт байхгүй.

Харин 2-р бүлгийн цустай хүмүүсийн хувьд А антиген давамгайлсан байдаг бөгөөд эмч нар энэхүү эсрэг төрөгчийг хяналтандаа барьж чаддаг байна.

3-р бүлгийн цустай хүмүүсийн хувьд В антиген илүү давамгайлна.

Харин 4-р бүлгийн цустай хүмүүсийн цусанд А болон В антиген хоёул байдаг.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
1
+1
1
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button