ОДУУДФОТО МЭДЭЭЛЭЛ

Холивудын хамгийн үзэсгэлэнтэй эгч дүүс

Холивудын өрсөлдөөнтэй зах зээл дээр гарч ирнэ гэдэг маш их хичээл зүтгэлээс гадна ердийн бус гоо үзэсгэлэн шаарддаг. Тэгвэл зарим жүжигчид өөрсдийн эгч эсвэл дүүгийн хамтаар өөрсдийн нэр алдар гоо үзэсгэлэнгээ гайхуулан гарч ирдэг байна.


1 Кендалл ба Кайли Женнер
Женнерийн эгч дүүс Кардашианы гэр бүлийн гишүүд хэмээн анх гарч ирсэн ч удалгүй тэднээс дутуугүй нэр алдартай болжээ. Түүгээр ч үл барам гоо сайхны брэнд нь асар амжилт олж Кайли 25-аас доош насны хамгийн баян хүмүүсийн нэг болсон юм.

2 Дакота ба Эль Фэннинг
Дакота мөн бага наснаасаа эхлэн кино ертөнцөд нэрээ таниулсан юм. Түүний дүү Эль мөн удалгүй жүжиглэж эхэлсэн бөгөөд тэд хоёул одоо цагийн хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болсон.

3 Мэри-Кейт ба Эшли Олсен
Эдгээр ирэх охид ердөө 6 настайгаасаа нэгэн цувралд тоглон дэлхий дахинд танигдсан билээ. Тэд үүний ачаар асар олон дэлгэцийн бүтээлд тоглосон бөгөөд насанд хүрсэн хойноо өөрсдийн хувцас, сүрчгийн брэндийг байгуулсан байна.

4 Эшли ба Жессика Симпсон
2004 онд Америк даяар авъяалсаг жүжигчин Жесссика, дуучин Эшли нарыг шүтэн бишэрч байсан юм. Тэд хаа явсан газраа гэрэл зурагчдын хараанд өртдөг байсан бөгөөд тоглосон кино гаргасан дуу бүр нь хит болж байв. Харамсалтай нь өдгөө тэд өмнөх шигээ алдартай байхаа больжээ.

Нийтлэл ямар байв?
+1
4
+1
2
+1
0
+1
1
+1
0
+1
1
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button