ФОТО МЭДЭЭЛЭЛ

Хачирхалтай амьтад

Жил бүр эрдэмтэн шинжээчид өнгөрсөн зуунд оршиж байсан хачирхалтай амьтдыг нээж илрүүлдэг. Хамгийн сонирхолтой нь эртний олдвор болох сонирхолтой амьтад нь хэдэн жилийн турш музейд хадгалагдаж байдаг бөгөөд үүний дараа л судалгаа хийж ямар амьтан болохыг нь тодорхойлдог байна.

1. Барозавр
Энэхүү 24 метрийн урттай динозаврын яс олон жилийн турш музейд эрдэмтдийн анхаарлыг татахгүйгээр оршиж байсан байна. 2007 онд эрдэмтэд барозавр хэмээх Канадын музейд орших шинэ динозаврын төрлийг нээж илрүүлсэн бөгөөд хаа сайгүй тарсан ясуудыг нийлүүлж нэг болгосон ажээ.

2. Соно бялзуухайтай ижил хэмжээний шоргоолж
Соно бялзуухай нь жижиг хэмжээний шувуу билээ. Гэсэн хэдий ч түүнтэй ижил хэмжээний шавж байдаг гэхээр нэлээд хачирхалтай. Денвер хотын музейд 2011 он хүртэл соно шувууны хэмжээтэй ижил шоргоолжны үлдэгдлүүд байсан гэнэ. Ингээд 2011 онд эрдэмтэд шинэхэн нээлт хийжээ.

3. Ксеноцератопсын шинэ төрөл
Палеонтологич Ванн Лэнгстон 1958 онд нэгэн гайхалтай аварга амьтны олдворыг Канадын Альбертад олсон боловч түүндээ шинжилгээ хийж ямар амьтан болохыг нь тогтоож амжаагүй байна. Тиймээс энэхүү олдворыг Оттава дахь музейд аваачжээ. Харин 2003 онд энэхүү амьтны талаар эргэн санаж палеонтологич Дэвид Эвинс болон түүний хамтрагчид судалсан байна. Судалгааны дүнгээс харахад тэд динозаврын шинэ төрлийг тогтоосон ажээ.

4. Загас
Хальпин загасны нэгэн шинэ өвгийг 2012 онд эрдэмтэд судалсан байна. Энэхүү загасны хэсгүүд мөн л олон жилийн туршид Австрийн Вене дахь музейд хадгалагдаж байжээ. Хальпин загасыг судалснаар эдгээр загаснууд он жил өнгөрөх тусам хэрхэн өөрчлөгдөж чаддагийг олж мэдсэн байна. 50 сая жилийн өмнө энэхүү загас толгойныхоо ойролцоо хэсэгчлэн хөдлөж чадах өвөрмөц нүдтэй байсан боловч орчин үеийн хальпин загас шиг нэг талаас нөгөө тал руу шилжих боломжгүй байсан байна.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button