ФОТО МЭДЭЭЛЭЛ

Сушины газрын зөөгчөөс ДОЛЛАРЫН САЯТАН болсон Монгол залуугийн түүх

Монголын залуу үеийн дуу хоолой болж яваа, хэнээс ч юунаас ч айхгүй үзэл бодолдоо бат зогсож хэлье гэснээ шулуухан хэлчихдэг түүнийг залуус андахгүй. Түүнийг Отгонбаатарын Мөнхжин гэдэг. Нийслэлийн 23-р сургуулийг дүүргээд АНУ-д суралцахаар явсан байдаг ба эхний 4 жил ажил хийхийн хажуугаар коллежид суралцаад дараа нь Вашингтоны их сургуульд санхүүгийн чиглэлээр төгсжээ.

Тэрээр анх Америкт очоод ресторанд зөөгчөөр орсон ч нойл угаах даалгавар авчээ. Тэр мөчид л н.о.в.ш гэж насаараа л ийм ажил хийхгүй юм шүү.

Хэрвээ би сурч боловсорч толгойгоо ажиллуулж, хөдөлмөрлөхгүй л бол насаараа ийм л ажил хийх юм байна шүү гэж өөртөө хэлсэн гэдэг Вашингтоны их сургуулийг төгссөн ба Форексийн зах зээлийг эртнээс судалж байсан ч яг бүтэн цагаар сууж чадахгүй байсан бөгөөд тухайн цагаас эхлэн эргэлт буцалтгүйгээр бүх анхаарлаа хандуулан 100 хувь шулуудан оржээ.

Ингээд Мөнжин маань 2016 онд Хүн үнэхээр зорилго тавиад хүссэн зүйлдээ фокуслаж чадвал мөнгө гэдэг зүйл өөрөө дагаад ирдэг гэдгийг харуулж чадаж байгаа Монголын урдаа барих хөдөлмөрч залуусын нэг.Мөнхжин бол Монголын нийгмийг маш ихээр үзэн яддаг нэгэн. Гэхдээ тэр үзэн ядалт нь зөв нийгмийг бүтээх гэсэн хүсэл тэмүүллээс л үүдэлтэй байдаг.

Тэрээр Америкаас жаргалтай байх болвуу хэмээн гэр бүлээрээ эх нутагтаа ирсэн ч нөхцөл байдал яг эсрэгээрээ байсанд маш их дургүйцэж хэдэн сарын турш стрессдэж явсаар сүүлдээ тэвчээр нь барагдаж гэр бүлээ аваад Дубайг зорьсон байдаг.

Нийтлэл ямар байв?
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button