ФОТО МЭДЭЭЛЭЛ

Билли Айлишийн хайртай залуу

Грэммийн шагналт дуучин Билли Айлиш сүүлийн хэдэн өдрүүдэд интернет хэрэглэгчдийн анхаарлын төвд ороод байгаа билээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрөөр Калифорнийн Санта Барбара орчимд шинэхэн хайртынхаа хамтаар папараццийн дуранд өртжээ. Залуу алдартны сэтгэлийг булааж дөнгөсөн эрэгтэйгээр жүжигчин Мэттью Тайлор Ворс тодорсон байна.


Өдгөө 19 настай Билли Айлишийг шинэ хайраа олсонд шүтэн бишрэгчид нь баяртай байгаа гэнэ. Тэрээр папараццийн зургуудад жүжигчин Мэттью Тайлор Ворстой тун дотно харагдаж байсан ч харилцаагаа албан ёсоор болгож, олон нийтэд дэлгээгүй байна.

Шар хэвлэлийнхний олж мэдсэнээр жүжигчин залуу 29 настай бөгөөд сүүлд “Mother, May I Sleep with Danger?”, “Dark Hours” зэрэг уран бүтээлүүдэд дүр бүтээсэн аж. Мэттью цар тахлын үеэр iHeartRadio Original дээрх “Searching for Putty Man” уран зөгнөлт аймшгийн подкастыг хамтран хөтөлдөг болжээ.

Грэммийн шагналын эзэн, залуу үеийнхний хайртай дуучин Билли Айлиш сэтгүүлчдэд хувийн амьдралынхаа талаар ярьдаггүй, цаашдаа ч ярихгүй байх бодолтой гэдгээ тодорхой илэрхийлж байсан. Энэ удаад түүний төлөөлөгч ч Page Six- д дуучны хувийн амьдралын талаарх асуултуудад тайлбар өгөхөөс татгалзав.

Түүний 2021 оны хавар гаргасан ” A Slightly Blurred World” баримтат киноноос бид түүнийг 2019 онд реппер Брэндон Куентин Адамстай хайр сэтгэлийн харилцаатай байсныг олж мэдсэн билээ. Үүнээс хойш дуучны шинэ харилцааны талаарх цуурхал тарж эхэлсэн байна.

Нийтлэл ямар байв?
+1
6
+1
28
+1
3
+1
2
+1
9
+1
4
+1
8

Санал болгох мэдээлэл

Back to top button