ФОТО МЭДЭЭЛЭЛ

Хаврын ядаргаа тайлах амтат шөл хийх.

Хаврын хавсарга салхинд туугдан, хамаг эрч хүч, урам зоригоо алдан стресстэн сууна уу? Тэгвэл таны ядаргааг тайлан, хөлсийг тань урсгах сайхан амттай шөлний жорыг сонирхуулья
Үхрийн махтай “Шурпа” шөл

Орц:Үхрийн мах: 800 гр
Сонгино: 2 ш
Улаан лооль: 3 хэрчим
Лууван: 2 ш
Төмс: 6-7 ш
Сармис: 5 хумс
Халуун чинжүү: 1 ш
Улаан лоолийн соус: 1 цайны халбага
Давс, халуун ногоо
Ургамлын тос

Хийх арга: Махаа дунд зэргийн хэмжээтэй хэрчин хоёр талаар шарна. Үүндээ дугуй хэрчсэн лууван, жижиглэсэн сонгино зэргээ нэмэн, болтол нь хуурах ёстой. Дараа нь хуурсан мах, ногоо дээрээ ус хийж 1 цаг буцалгаад, төмс, сармис, улаан лоолийн соус, улаан лооль, халуун чинжүү зэргээ нэмж өгнө. Ингээд дахин 1 цаг болгосны эцэст таны амтат шөл бэлэн болно.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button