Ангилагдаагүй

Канье Уэст, Ким Кардашиан нар гэрлэлтээ цуцлуулахаар зэхэж байна.

Энэ хосыг салах магадлалтай болсон тухай цуу яриа урьд өмнө олны ам дамжин тархаад байсан ч баттай эх сурвалж байгаагүй. Гэвч Ким Кардашиан гэр бүл салалтын асуудлаар мэргэшсэн хуульчтай хамтарч ажиллах болсноор зургаан жилийн түүхтэй гэрлэлтээ цуцлуулахаар зэхэж байна гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.

Хосуудын са лалтыг удаашруулж байгаа хэлэлцээрийн гол асуудал нь Калифорнийн Калабасас дахь гэр бүлийнх нь үл хөдлөх байж болзошгүй гэж шар хэвлэлийнхэн таамаглаж байна. 40 сая долларын өртөгтэй уг байшинг хууль ёсоор Канье Уэст эзэмшдэг боловч тэдний дөрвөн хүүхэд тус газарт амьдардаг тул Кардашиан энэ байрыг авч үлдэх хүсэлтэй байгаа аж.

Рэппер Канье Уэстийн хувьд хоёр туйлт сэт гэцийн эмг эгтэй бөгөөд энэ нь жил бүр сэдэрч, багагүй асуудал дагуулдаг. Тэрээр хамгийн сүүлд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсноо зарласан нь энэ эмг эгтэй холбоотой байж магадгүй гэдэг.

Нэг жиргээн дээр “Ким гэрт эмч авчирч, намайг эмчтэй хамт түгжихийг оролдсон” гэсэн бол өөр нэг дээр Ким Кардашьянаас са лах аар төлөвлөж байгаагаа бичиж байв.

Тодруулбал “Шо р онгийн реформын үеэр Meek Mill-тэй уулзсанаас нь хойш би Кимээс салахыг хичээж байгаа” хэмээн Канье устгасан жиргээндээ дурдсан байв.

Мөн өөрийн хадам ээж Крис Женнерийг “Крис Жон Ун” хэмээн нэрлэж, сэтгэцийн эмчилгээнд хүчээр хамруулах гэж байгааг нь буруутгасан байна.

Энэ мэтээр тэдний үг, үйлдэл бүхэн олонд нээлттэй, илхэн байдаг учир бид өдгөө тэдний талаар багагүй төсөөлөлтэй болжээ. Нэг талаараа тэд үнэхээр чөлөөтэй, өвөрмөц гэр бүл юм. Тэдний харилцаа эхэндээ тийм ч романтик байсангүй. 2004 онд анх бизнесийн шугамаар танилцаж, 2012 оноос найзын харилцаатай болсон гэдэг. Түүнээс хойш аль аль нь өөрсдийн дуулиант харилцаагаа тасалж, 2014 онд хуримаа хийсэн юм.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button