ФОТО МЭДЭЭЛЭЛ

Хүн төрөлхтөн нарны аймгийг орхихын тулд хэр удаан аялах вэ?

Экватор нь нийтдээ 40,076 км урт бөгөөд түүнийг 120 км/ц хурдлах машинаар туулна гэвэл 14 цаг зарцуулна. Дээрх баримтаас үзвэл дэлхийгээс сар хүртэлх зай 10 гаруй экваторыг нийлүүлсэнтэй тэнцэнэ. Тэгэхээр 120 км/ц хурдтай тээврийн хэрэгслээр 133 өдөр явж байж тэнд хүрнэ гэсэн үг юм.

Гэхдээ мэдээж сансрын пуужин гэдэг машин шиг удаан биш. Дэлхийн анхны саранд хүрсэн пуужин Apollo 11 нь 1969 онд ердөө 76 цаг аялаад зорьсон газартаа хүрсэн. Гэхдээ New Horizons хэмээх сансрын хөлөг 2005 онд хөөрөөд нарны аймаг дахь хамгийн хол гараг Дэлхийн ванд хүрэхийн тулд 9 жил 5 сар 25 өдөр зарцуулсан юм. Тус хөлөг нь цэвэр автомат


Тэгэхээр хүн суусан сансрын хөлөг хэр удаж байж ижил зайг туулах вэ гэсэн асуулт гарч ирж байна. Одоогийн байдлаар дэлхийгээс хамгийн хол зайд аялсан хэлэг нь Voyager 2 юм. Тус хөлөг нь 1977 онд хөөрсөн бөгөөд 2018 онд дэлхийгээс хамгийн хол аялсан хөлөг болсон ч нарны аймгаас бүрэн гарч чадаагүй хэвээр байна.

Нарны аймгаас гарахын тулд нийтдээ 149,597,871 км зайг туулах ёстой хэмээн эрдэмтэд үздэг. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн хурдан сансрын хөлгөөр Parker Solar Probe нэрлэгддэг. тус хөлөг нь 61,000 км/цаг хурдлах чадалтай. Ийм хурдаар 30 мянган жил болж байж нарны аймгаас бүрэн гарч чадна.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button