БУСАД

Хайраа батлахаар өөрсдийгөө гинжилсэн хос

Украйны нэгэн хос Александр, Викториа нар бие биедээ үнэхээр хайртай гэдгээ батлахын тулд гурван сарын турш өөрсдийгөө гинжилж холбохоор болжээ. Хосууд өнгөрсөн Валентины өдөр энэхүү туршилтаа эхэлсэн байна. Туршилтыг хянаж байгаа улсын бүртгэлийн газрын ажилтан Виталий Зорин тусгай албанаас тусламж хүсэхгүй л бол гинжийг таслах боломжгүй гэж мэдээлсэн юм.


Александр, Викториа нар Гэгээн Валентины өдрийг энэхүү хачин гэмээр сорилтынхоо эхний өдөр болгон сонгосон байна. Харин Украин дахь улсын бүртгэлийн үндэсний газарт ажилладаг Виталий Зорин гэгч ажилтан хосуудын туршилтыг хянах үүрэг хүлээжээ.

Зорины хэлснээр 3 сарын туршилтыг эхлүүлэхээс өмнө хосуудын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг шалгах шаардлага үүссэн гэнэ. Мөн тэд товлосон хугацаанаас өмнө гинжийг тайлахаар болсон тохиолдолд нэмэлт тусламж авалгүйгээр өөрсдөө салгах боломжгүй аж.

“Бид хайраа гэрчилж дээд амжилт тогтоох гэж байна. Бидний гинжийг гагнаж холбосон байгаа. Эцсийн холбоосыг… улсын бүртгэлийн газар лацадсан.”

Тэд заасан хугацаанаас өмнө гинжээ салгах бодолгүй байгаа бөгөөд олон нийтийн газрын эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөнд орж бие засахад л хүндрэлтэй байгаа гэжээ.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
5
+1
1
+1
7
+1
3
+1
1
+1
2

Санал болгох мэдээлэл

Back to top button