ФОТО МЭДЭЭЛЭЛ

Хөхнийхөө завсар өндөг дарж, өхөөрдөм дэгдээхийтэй болжээ.

Бетси Росс хэмээх эмэгтэй нөхөр, хүүхдүүдийнхээ хамт цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байхдаа нугасны үүр сүйдсэн байхтай таарчээ. Тэрбээр шалгаж үзээд нэг өндөг нь бүрэн бүтэн хэвээр байгааг анзаарсан байна.


Тэрбээр өндгөө хөхнийхөө завсарт хийж, 35 хоногийн турш “дарсан” байна. Калифорни мужийн Висалиа хотод амьдардаг дохионы хэлмэрч мэргэжилтэй Бетси хувиараа аажилладаг учраас гэрээсээ ажлаа амжуулангаа өндгөө дарах боломжтой байжээ.

Зөвхөн шүршүүрт орохдоо нөхөртөө өндгөө үлдээдэг байжээ. “Ээж нугас хоол хүнс олж ирэхийн тулд үүрнээсээ хэсэг хугацаанд гарах хэрэгтэй болдог гэдгийг ойлгосон тул шүршүүрт орох хооронд өндөг нь гэмтэхгүй гэдгийг мэдсэн” хэмээн тэрээр ярьжээ.

Бетси өндгөө хагарахыг хүлээх зуураа нугасаа хэрхэн арчлах талаар судлав. Ингээд тэрээр өндгийг эргүүлэх ёсгүй бөгөөд чийгшил хэрэгтэй болохыг олж мэджээ. 35 хоногийн дараа Бетси өндөгнөөс сулхан чимээ гарч байгааг сонсож эхлэв. Ингээд тэрбээр өндгөө хайрцагт хийж хүлээж эхлэв.

Хэдий цаг нь болсон ч дэгдээхэй гарч ирэхгүй нэг өдөр өнгөрсөн тул Бетси малын эмч дууджээ. Бяцхан дэгдээхий өндөгний мембранд хавчуулагдсан байсан тул Бетси өөрөө хагалах хэрэгтэй болсон байна.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
9
+1
1
+1
9
+1
4
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button