ФОТО МЭДЭЭЛЭЛ

Супермодель Жижи Хадид хүүхдээ эмнэлэгт бус хөдөө очиж төрүүлсэн шалтгаан

Дэлхийн олон сая хүмүүст танигдсан алдартнуудын ихэнх нь хувийн амьдралаа бусдын нүднээс далд байлгахыг эрхэмлэдэг. Тэдгээр алдартнуудын төлөөлөл болох супермодель Жижи Хадид хувийн мэдээллээ нуухдаа ч супер гэдгээ хэд хэдэн удаагийн үйлдлээрээ хүмүүст баталж харуулсан.

Жижиг энэ тал дээр чимээгүй байхыг илүүд үзсэн гэдгийг шүтэн бишрэгчид нь хожуу мэдсэн юм. Тэрээр 2020 оны Парисын загварын долоо хоногийн арга хэмжээний тайзан дээр алхаж байх үедээ жирэмсэн байсан болж таарав.

Цаашлаад Жижи жирэмсний хордлогоо бусад загвар өмсөгч болон арга хэмжээний зохион байгуулагчдаас яаж нуусан нь эргэлзээтэй.

Супермодель Жижи Хадид болон дуучин Заян Малик нарын бяцхан охины хорвоод мэндэлсэн мөч хүртэл түмний анхаарлаас далд болж өнгөрсөн.

Төрөх явцыг өгүүлэх хэд хэдэн баримтат кино үзсэний эцэст залуу хос шийдвэрээ гаргасан бөгөөд гэр бүлийнхэн нь ч тэдний саналыг дэмжсэн байна.

Тэсвэрлэхийн аргагүй төрөхийн өвдөлтийг мэдэрч байх үедээ Жижи буруу сонголт хийсэн мэт дэндүү хэцүү, давж гарахын аргагүй санагдаж байсан гэдгээ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хуваалцсан байлаа. Энэ үед эх баригч нь түүнийг зоригжуулж өгсөний ачаар Жижи төрөхийн өвдөлт намдаах хэлбэр болох эпидураль мэдээ алдуулалтгүйгээр хүүхдээ төрүүлжээ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
8
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button