Ангилагдаагүй

Ажлаа таслахын тулд өөрөө өөрийгөө бар ьцаалсан залуу

Энэ удаагийн дуулиан тарьсан хэргийн эзэн бол АНУ-ын Аризона мужийн Күүлиджийн цагдаагийн газарт дуудлага өгсөн 19 настай Брэндон Соулс байв. Залуу хүү бусдад дээр эмдүүлж, ба рьцаалагдсан хэмээн го мдол гаргасан ч цагдаа нар хэргийн үнэн учрыг тайлахад тэрээр өөрөө өөрийгөө ба рьцаалсан болж таарчээ.


Уг явдал 2-р сарын 10-нд болсон бөгөөд дуудлагын дагуу цагдаа нарыг явж очиход Брэндон Соулс гэх эрэгтэйн гарыг бүсээр хүлж, аманд нь алчуур чихсэн байжээ. Тэрээр цагдаа нарт гэрийнх нь ойролцоо газарт маск зүүсэн, үл таних хоёр залуу түүн дээр ирж, толгойд нь цо хиж ухаан алд уулсан гэж мэдүүлсэн байна. Үүгээр барахгүй, аавынхаа нэрийг дурсаж, түүнийг их хэмжээний бэлэн мөнгө хадгалдаг тул ааваас нь мөнгө нэхэхийн тулд бар ьцаалсан байх гэж гадарлаж байна хэмээсэн юм.

Цагдаагийнхан Соулсын гомдлыг судалж үзсэн боловч нотлох баримт олдоогүй гэнэ. Мөрдөн байцаагчид түүний хэргийг батлахын тулд камерын бичлэгийг хүртэл шалгасан боловч үнэн гэх нотлох баримт илрээгүй байна.

Үүнээс үүдэж Соулс 2-р сарын 17-ны өдөр цагдаагийн албанд хуурамч мэдүүлэг өгсөн хэргээр бари вчлагджээ. Хачирхалтай нь, тэрээр бар ивчлагдсаныхаа дараа дугуйны үйлдвэрийн ажилдаа очихгүй байх шалтаг болгож, энэхүү түүхийг зохиосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж.

Хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр Брэндон ажлаасаа халагдсан бөгөөд хуурамч хэрэг зохиосон гэх үндэслэлээр 550 долларын торгууль төлөх шаардлагатай болов.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button