ФОТО МЭДЭЭЛЭЛ

Хиймээргүй байгаа ажлаа хэрхэн хийж эхлэх вэ?

Хүн бүрт хийх шаардлагатай ч хийхийг хүсэхгүй ажил гэж байдаг болов уу. Дургүйд хүчгүй гэгчээр тухайн ажлыг хийх гэхээр таны санаанд нэг л нийцэхгүй, барьж авч чадахгүй байгаа бол зөвлөгөө хүргэе.

1 Тухайн даалгаварыг хуанли дээрээ төлөвлө

Цаг хугацаа хангалттай байгаа гэж үзсэн үедээ хүн илүү анхааралтай, бүтээмжтэй ажиллаж чаддаг. Тиймээс богино хугацаанд яарсан шийдвэр гаргаж аливаа даалгаврыг гүйцэтгэхийн оронд хуанли дээрээ тэмдэглэж, төлөвлөсний дараа даалгаврыг гүйцэтгэх нь илүү хялбар байдаг юм.

2 Ажлынхаа төлөвлөгөөнөөс бусадтай хуваалц

Бид өөрөө өөртөө маш гайхалтайгаар худал хэлж чаддаг. Жишээлбэл: би эхлээд сонирхолтой кино үзчихээд, харин дараа нь ажлаа хийе хэмээн өөртөө маш амархан итгүүлдэг. Гэвч эхний сонирхолтой киноны араас ээлжит сонирхолтой бичлэг, сонирхолтой кино гэж үргэлжилсээр цаг хугацааг бид ямар ч хэрэггүй зүйлд зарцуулсан болохоо ойлгодог.

3 Хамгийн таагүй зүйлээсээ эхэлж ажлаа гүйцэтгэ

Одоог хүртэл дургүй ажлаа хийх зориггүй л явна уу? Тэгвэл үүнээс ч илүү таагүй, тогтмол хийгддэг уйтгартай даалгаврыг олоод уг даалгавраа хэсэг хугацаанд хийгээд үзээрэй. Хэсэг хугацааны дараа та өөрөө өмнө нь орхисон ажлаа хийх хүсэл эрмэлзэлтэй болох болно.

4 Аливаа даалгаврын учрыг 5 минутад олно гэж өөртөө амла

Хэдийгээр та гайхалтай зүйлийг төлөвлөж байгаа ч тухайн зүйлийг эхлүүлж чадахгүй л байна уу? Тэгвэл та уг даалгаврынхаа асуудлыг 5 минутын дотор л шийдвэрлэнэ гэж өөртөө амлаарай.

5 Хийх ёстой ажлаа олон жижиг хэсэгт хуваа

Том, хэцүү ажлуудыг хайрцагт хийгээд л нуучихмаар санагддаг билээ. Харин жижиг ажлуудыг бол бушуухан дуусгах хүсэл хүн бүрд төрнө. Тиймээс том, хэцүү ажлуудыг олон жижиг хэсэгт хувааж хийх нь илүү үр бүтээлтэй байх юм.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button