Ангилагдаагүй

IQ өндөртэй хүмүүст нийтлэг илэрдэг 5 шинж

1 Хүнтэй гар барихдаа чанга атгадаг

Хэрвээ таны гар атгалтыг сул гэж хэлэхгүй бол гайхалтай мэдээг танд хүргэе. Шинжлэх ухааны судалгаанаас харахад IQ-ийн түвшин өндөртэй хүмүүс гар барихдаа илүү чанга атгадаг болох нь тогтоогджээ. Энэ нь тархины үйл ажиллагаа болон булчин хоёр хоорондоо салшгүй холбоотой болохыг илэрхийлнэ.

2 Нохойноос илүү мууранд хайртай

Нохойноос илүү мууранд хайртай хүмүүс IQ-ийн холбогдолтой тестийг илүү амжилттай бөглөдөг байна. Судалгаанаас харахад мууранд хайртай хүмүүс илүү эмзэг мэдрэмтгий байдаг бол нохойнд хайртай хүмүүс илүү хөгжилтэй, нийтэч байдаг гэнэ. Тиймээс нохой салхилуулахын оронд гэртээ муур тэжээж, ном уншсан нь таны хувьд хамаагүй дээр санагдана.

3 Та орлого сайтай

Бага зүйлд сэтгэл хангалуун байдаг хүмүүс IQ-ийн түвшнээ 13-аар алддаг болохыг судалгаагаар батласан байна. Хэрвээ та удаан хугацааны туршид тогтмол хэмнэлтийн байдалтай, хангалуун бус амьдарч байвал энэ нь оюун ухаанд сөргөөр нөлөөлдөг аж.

4 Та мартамхай

Хэрвээ та тогтмол аккаунтынхаа нууц үгийг мартах, гэртээ утсаа үлдээх, хог хаясан эсэх гэх мэтээ мартаж байвал таны IQ түвшин дундаас дээгүүр гэсэн үг. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад их хэмжээний мэдээлэл хадгалдаг хүн, шийдвэр гаргахдаа тааруухан байдаг гэнэ. Тиймээс тархи нь хэрэггүй зүйлийг мартуулж, шаардлагатай зүйлд анхаарал хандуулахад чиглэгдсэн байдаг аж.

5 Тусламж гуйхаас айдаггүй

Хэдийгээр бүх зүйлийг өөрөө хийх нь давуу талтай ч ухаалаг хүн бүх зүйлийг хийж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тиймээс хэрвээ таны хувьд бардам зангийн асуудал байхгүй бол чухал гэж бодсон хүнээсээ тусламж гуйх хэрэгтэй. Ухаалаг хүмүүс бусдын бодлыг эргэцүүлэн бодож, өөрт ашигтай байдлаар, өөрийгөө хөгжүүлэх боломж болгож чадна. Тэд хэн нэгнээс тусламж гуйхгүй бол түүний өмнөөс хэн ч юу ч хийхгүй гэдгийг мэднэ.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button