ФОТО МЭДЭЭЛЭЛ

Майкл Жексоны арьс

Алдарт дуучин Майкл Жексоныг дэлхий дээрх арьсны өнгөө өөрчилсөн анхны хүн гэдэг. Гэвч тэрээр өөрийн хүслээр энэ арга замыг сонгосон хэрэг биш гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Бага наснаасаа эхлээд арьс цайрах өв чнөөр ша налж байсан Майкл аргагүйн эрхэнд ийм байдалд орсон байна.


Витилиго буюу арьс цайрах өв чин нь арьсанд милланин будагч бо дис үүсгэгч эсийг ямар нэгэн эсрэг бие устгаснаар үүсдэг тул дархлааны э мгэгт тооцогддог байна. Мөн эрдэмтэд арьсны хо рт хав дар болон арьс цайрах өв чин 2 харилцан хамааралтай болохыг тогтоосон байна. Энэ өв чин нь хүнд халддаггүй ч удамшдаг.

1993 онд Майкл Жексон Опра Уинфригийн ярилцлага дээр энэ өв чнийхөө талаар анх ярьж байжээ. Тэрээр 1982 оноос эхэлж арьс нь өөрчлөгдөх болсон тухай энэхүү ярилцлагаар дамжуулан олон нийтэд хуваалцсан юм.

Энэ өвч ин хүний хэдэн ч насанд тохиолдож болох бөгөөд арьсны фигментүүд үгүй больсноос цагаан толбонууд үүсэж, улмаар эдгэрэхгүй байх тохиолдол их гардаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхийн хүн амын 1 хувь уг өвчнөөр өвч илсөн бөгөөд нийт арьсны өв чнөөр өв члөгсдийн дунд витилиготой хүн 4 хувийг эзэлдэг аж. Сүүлийн үед залуучууд, бага насны хүүхдүүд өв члөх нь ихсэж байгаагаар барахгүй, шинээр төрж буй хүүхдүүд ч ийм өв чтэй гарах тохиолдлууд нэмэгджээ.

Жексоныг уг өв чнөөр шаналж байх үед арьсны пигментүүдийг цайруулж, гэмтсэн арьстай нь ойролцоо өнгөтэй болгох эм, тоснууд байдаг байжээ. Майкл тэрхүү эм, тосыг их хэмжээгээр хэрэглэж арьсаа цайруулсан гэдэг баримтууд бий. Мөн нас бар сных нь дараах з адлан шинжилгээний дүгнэлтэд уруул, чих, хөмсгөө засуулсан, цээжиндээ хагалгаа хийлгэсэн, арьсны болон уушгины маш хүнд өв чтэй байсан зэрэг нь бичигдэн үлдсэн байдаг аж.

“Уг өв чнөөр шаналж буй хүмүүс Жексон шиг түргэн хугацаанд бүрэн хувирч чадахгүй.” гэж арьс, гоо сайхны эмч Жон тайлбарлаж байсан удаатай. Гидрохинонын монобензилийн эфиртэй Бенокин хэмээх тос Майклын арьс бүхэлдээ цагаан болсны шалтгаан юмсанж. Уг тос нь хүний арьсыг бүрэн цайруулах үйлчилгээтэй бөгөөд АНУ-ын эрүүл мэндийн яамнаас зөвшөөрсөн цорын ганц ийм төрлийн бүтээгдэхүүн гэнэ.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button