ФОТО МЭДЭЭЛЭЛ

Дэлхийн хамгийн өвөрмөц ресторанууд

Өнөөдөр бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр төрөл бүрийн хоолоор үйлчилдэг ресторан, зоогийн газрууд байдаг билээ. Тэгвэл бид та бүхэндээ тэдгээр газруудаас өнгө үзэмж, болон эргэн тойрны орчин, давтагдашгүй өвөрмөц онцлогоос нь хамаарч дэлхий дээрх хамгийн өвөрмөц ресторануудыг танилцуулъя.

1 “Grotta Palazzese” – Бари, Итали

Хадан хавцлыг нүхэлж, уг рестораныг байгуулсан бөгөөд дэлхийн хамгийн тансаг ресторанаар та үйлчлүүлснээр байгалийн сайхныг мэдрэхээс гадна долгиолон урсах голын чимээнд алжаал ядаргаагаа тайлах боломжтой юмсанж.

2 “Le Panoramic” – Шармонь, Франц

Альпийн нуруунд орших энэхүү ресторан нь 3000 метрийн өндөрт байрладаг бөгөөд хэр баргийн аавын хүү, ээжийн охин уг газар зоог барих нь юу л бол. Гол төлөв гадны жуулчид энд ихээр ирдэг гэнэ.

3 “Ithaa” далай доор байрлах ресторан – Малдив

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, Малдив улсад далайн доор ойролцоогоор 5 метр гаруй гүн ухаж уг гайхалтай гэмээр рестораныг барьж байжээ. Энд хамгийн ихдээ 14 хүн нэгэн зэрэг үйлчлүүлэх боломжтой бөгөөд төдий чинээ үнэ өртөг өндөртэй зоогийн газруудын нэгээр нэрлэгддэг.

4 “Ali Barbour” агуйн ресторан – Диани арал, Кень

Африк тивийн Кени улсын нэгэн агуйг нүхэлж, энэхүү лаа, гэрэл болсон зоогийн газрыг анх барьж байжээ. Уг газар ихэвчлэн хосоороо жуулчилж яваа гадныхан ирж, үйлчлүүлдэг бөгөөд хэзээ ч мартагдашгүй романтик оройн зоог барих боломжтой аж.

5 “The Sierra Mar” ресторан – Калифорни, АНУ

Мэдээж хэрэг энэ жагсаалтанд Калифорни мужид орших уг ресторан оролгүй яахав. Учир нь та энд далайн давалгааг тольдон харахаас гадна цэвэр агаарт гайхалтай оройн зоог барих боломжтой аж.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
7
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button