Business

Дэлхийн хамгийн залуу хувьцааны луй варчин

Дэлхийн хамгийн залуу хувьцааны луй варчин хэт итгэмтгий хүмүүсийн сайхан сэтгэлийг ашиглан хагас жилийн дотор 800 мянган долларын ашиг олсон байна. Тэрээр 13 настай байхаасаа эхлэн хувьцааны тоглоом тоглож эхэлсэн бөгөөд 2 жилийн дараа Америкийн Үнэт цаас болон хувьцааны бизнесийг зохицуулах комисс болох “SEC”-ийнхэн түүнд анхаарал хандуулж эхэлсэн аж.

Ийнхүү хүүгийн талаар судалж үзэхэд 11 луй вар илэрсэн бөгөөд луй вар бүр 11,000$ – 74,000$ хүртэлх орлогыг хүүд авчирдаг байсан байна. Энэ нь Америкт нэлээд том гэм т хэргийн тоонд багтдаг аж. Жонатан Лебед 1984 оны 9 сарын 29-нд Нью-Жерсид менежерүүдийн гэр бүлд төржээ. Ихэнхи дундаж Америкуудын адилаар түүний аав хувьцааны тал дээр бага зэргийн мэдлэгтэй бөгөөд өөрийн ололт амжилтын талаар оройн хоолныхоо үеэр ярьж байсан гэнэ.

Энэ нь 1999 оны үе байсан учир, хүмүүс ихэвчлэн Интернетэд итгэж байсан байна. Хөрөнгө оруулагчид түүнд маш ихээр итгэж байсан учир тэрээр үйл ажиллагаа нь сайн явагдаж байгаа болохыг ойлгосон аж.

1999-2000 оны хооронд Жонатан маш их ашигтай ажиллаж байсан боловч “SEC”-ийнхэн түүнийг зогсоож чадсан байна. Тэрээр SEC-ийнхэнд “дахиж хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй” гэж амлахын оронд хэн нэгнийг бус өөрийгөө дэмжих PR гаргасан байна.

“SEC”-ийнхэн энэ хэргийг шүү хэд өгсний хэрэггүй гэж үзсэн бөгөөд харин үүний оронд Жонатаныг учруулсан хохирол болох 272,826 мянган доллар болон мөнгөний хүү болох 515 мянган долларыг төлөх хэрэгтэй хэмээн үзжээ. Хамгийн хачирхалтай нь Жонатанд луй вардуулсан хүмүүсийн хэн нь ч гом дол мэдүүлээгүй байна. Одоо Жонатан 29 настай бөгөөд санхүүгийн шинжээчийн ажил хийж хувиараа хувьцааны зөвлөхийн ажил хийж байгаа гэнэ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Back to top button