Life StyleАнгилагдаагүй

Гэрийн нөхцөлд арьсаа цайруулах үр дүнтэй аргууд

Арьсаа цайруулна гэдэг охид, бүсгүйчүүдийн маань хувьд томоохон бэрхшээл болдог билээ. Ялангуяа хаврын хавсарга ойртож байгаа энэ үед арьсаа хурдан хугацаанд цайруулах аргыг мэдээд авчихсан байхад илүүдэхгүй юм.
1 Жүржийн хальс, тараг

Жүржийн хальсыг хатааж, нунтаг болтол нь нухна. Ингээд үүнээсээ 1 халбагыг авч, 1 халбага тарган дээр хийгээрэй. Энэ холимгоо нүүрэн дээрээ түрхэж, 20 минут байлгах юм. Тус аргыг үр дүнд хүртлээ 7 хоногт багаар бодоход 3 удаа хэрэглэх нь зүйтэй.

2 Улаан лоолийн шүүс, тараг, овъёос

Танд дараах зүйл хэрэг болно.
1 халбага овъёос
1 халбага улаан лоолийн шүүс
1 халбага тараг

Дээрх гурвыг хольж, өтгөртөл нь хутгана. Үүнийгээ нүүрэн дээрээ 30 минут тавих юм. Дараа нь бүлээн усаар нүүрээ угаагаарай. Шаардлагатай бол нүүрээ угаачихаад чийгшүүлэгч тос түрхээрэй.

3 Сүү, нимбэгний шүүс, зөгийн бал

Та дараах хэмжээний дагуу орцоо бэлдээрэй.

1 халбага сүү
1 халбага нимбэгний шүүс
1 халбага зөгийн бал

Эхлээд сүү, нимбэгний шүүсээ холино. Үүнийхээ дээр зөгийн балаа хийж хутгаад нүүрэн дээрээ 20 минут тавиарай. Дараа нь нүүрээ угаах юм.

4 Тараг

Тараг мэдээж амттай бөгөөд сүүний хүчил агуулдаг тул байгалийн гаралтай цайруулагч гэсэн үг юм. Та ердөө шинэхэн таргийг нүүрэндээ түрхэж, 20 минут байлгахад болох бөгөөд дараа нь нүүрээ угаагаарай. Мөн хүсвэл зөгийн бал юм уу, нимбэгний шүүс дээрээс нь нэмж болох юм.

5 Нимбэг

Нимбэгнээс илүү байгалийн гаралтай цайруулагч гэж үгүй. Та нимбэг жимсийг зүсээд тойрог хэлбэрээр нүүрнийхээ арьсан дээр иллэг хийж өгөөрэй. Дараа нь нүүрэн дээрээ нимбэгээ 30 минут байлгаад бүлээн усаар угаана. Өдөр болгон ингэж нүүрээ арчих хэрэгтэй.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button