Life Style

Дэлхийн хамгийн гоёмсог 5 мөнгөн тэмдэгт

Хаа газрын аялагч, жуулчид очсон газар бүрийнхээ мөнгөн тэмдэгт, тэр дундаа ер бусын гоёмсог, дахин давтагдашгүй загвар хийцтэй дэвсгэртүүдийг олж харан, анзаарсаар байдаг.

1 Францын Полинез — 10 000 франц франк
Магадгүй энэ хамгийн гоёмсог мөнгөн дэвсгэрт байх. Яг л Францын Полинезийн бүрэлдэхүүнд багтдаг Муреа, Таити, Бора-Бора, Нуку-Хива, Хива-Оа арлууд шигээ үзэсгэлэнтэй аж.

2 Мальдивын арлууд — 50 мальдив рупи
Мальдивын Бүгд Найрамдах улс Энэтхэгийн зүүн хэсгээс Энэтхэгийн далай хүртэлх 1300 орчим арал дээр хуваагдан оршдог. Тус улсын эдийн засгийн үндсэн хөшүүрэг нь загас агнуур, кокос тариалалт дээр тулгуурладаг гэнэ.

3 Сан-Томе ба Принсипи — 50 000 добра
Гвинейн булангийн галт уулын дэлбэрэлтийн улмаас бүрэлдэн бий болсон хоёр арал дээр сунан тогтсон энэ жижиг улсын мөнгөн тэмдэгтийг загасаар хооллодог жижигхэн шувуу чимдэг.

4 Швейцар — 100 франк
Энэхүү швейцарь 100 франкын ар хэсэг нь “Алхаж буй үхдэлүүдийн шөнө”-ийг санагдуулам зурагтай байж мэдэх юм. Үнэн хэрэгтээ энэ нь Швейцарийн нэрт уран барималч Альберто Жакометтигийн /1901-1966/ алдарт алхаж буй баримлууд бүтээлийг дүрсэлсэн аж.

5 Коморын арлууд — франк
Энэ бол Африк болон Мадагаскарын хоорондын байгалийн үзэсгэлэнт газар оршдог Коморын арлуудын мөнгөн тэмдэгт юм. Тус арал 130 жилийн турш Францын колони байсан бөгөөд дөнгөж 1975 онд тусгаар тогтнолоо олж авсан байна.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Хөөрхөн мэдээлэл
Close
Back to top button