Life Style

Хүнсний дэлгүүрүүд биднийг ингэж хуу.рдаг

Бид бүгд дэлгүүрт орохоороо харсан бүхнээ авмаар санагдан заримдаа бүр халаасаа хоослоод гарах үе ч бий. Хүнсний дэлгүүр, супермаркетууд бол таны мөнгийг хэрхэн өөртөө татах вэ гэдгийг маш сайн мэддэг газар.

1 Бу руу хүнс худалдаж авах

Бид дэлгүүрт ороод нүдэнд туссан бүхнийг авмаар санагдаж, мөнгөнийхөө хэмжээг мартаж, бүхнийг худалдаж авах нь бий. Харин та үүнээс сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд хүнсний ногоонуудаа худалдаж аван, сагсныхаа ёроолд тавиарай.

2 Худалдаж авдаг бүтээгдэхүүнийхээ үнийг анзаардаггүй

Та байнга худалдаж авдаг бүтээгдэхүүнийхээ үнийг цээжилж, эсвэл тэмдэглэн авч байгаарай. Ингэснээр та хуу рамч хямдралыг таньж, хууртахгүй байх боломжтой. Дэлгүүрийн ажилчид борлуулалт багатай бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж тавиад, доор нь хямдарсан үнэ гэх нэрийн дор өмнөх бодит үнийг нь бичиж, наадаг байна.

3 Төлөвлөдөггүй

Та худалдаж авах бүтээгдэхүүнээ бичиж, тэмдэглэхээс гадна даваа гарагаас баасан гарагт хийх хоолныхоо жагсаалтыг гаргаж, ямар бүтээгдэхүүн хэрэг болохыг бичээрэй. Харин тэрхүү жагсаалтынхаа дагуу бүтээгдэхүүнээ нэг дор худалдаж авснаар, орой бүр хоол хийхдээ дэлгүүр орж, хэрэгтэй хэрэггүй зүйлс худалдаж авах шаардлагагүй болох юм.

4 Бүтээгдэхүүний хэмжээг анхаарах шаардлагагүй

Дэлгүүрийн лангуун дээр хоёр өөр төрлийн масло байна гэж төсөөлье. Нэг нь нөгөөгөөсөө үнийн хувьд арай бага байвал, та хямд үнэтэйг нь худалдаж авах гэж бүү яараарай. Харин эхлээд хэмжээг нь ажиглах хэрэгтэй. Магадгүй өндөр үнэтэй маслоны хэмжээг нь илүү их байж болох тул та хямд гэхээс илүүтэй их жинтэйг нь сонгож аваарай.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1

Санал болгох мэдээлэл

Back to top button