Life Style

Эдгээрийн хугацаа хэзээ дуусдаг вэ?

Өндөг, сүү гэх мэт зүйлсийн муудсан эсэхийг шалгахад хялбар байдаг. Ихэнхи хүнсний бүтээгдэхүүний хугацааг мэдэхдээ савалгаан дээрх он сарыг нь хараад мэдэж болдог билээ.
1 Галын дохио

Зайг нь байнга сольсон ч галын дохионы детектор 10 жилийн дараа ажиллахаа болих магадлалтай. Ихэнхи дээр нь зөвхөн үйлдвэрлэсэн он сар байдаг бөгөөд хэрвээ та шинэ байранд нүүж орсон бол сольсон нь дээр дээ.

2 Пүүз

400 км явсны дараа пүүзний чанар мууддаг бөгөөд энэ нь үе мөчинд их ачаалал өгөх үндэс болно. Байнга гүйдэг хүмүүсийн хувьд пүүзээ 350-500 км тутам солих хэрэгтэй.

3 Машины сандал

Ихэнхи суудлыг агаарын даралтын нөлөөгөөр сунадаг, агшдаг материалаар хийдэг. Тиймээс ихэнхи машины сандал 10 жилийн настай байдаг бөгөөд үйлдвэрлэсэн он сарыг суудлын хажууд, эсвэл суудлын доороос харж болдог.

4 Уртасгагч

Их ачаалал авдаг, хямдхан уртасгагч гал гарах нөхцөл болдог. Чанартай уртасгагч хүртэл тодорхой жоульд ажилладаг бөгөөд олон зүйл зэрэг залгах хэрэггүй дээ . 2-3 жилд нэг удаа солих нь таныг цахилгааны асуудалтай тулгарахаас сэргийлнэ.

5 Шавжны эсрэг бүтээгдэхүүн

Шавжны эсрэг цацлага нь 2 жилийн л хугацаатай байдаг. Тиймээс 2 жил тутамд шавжны эсрэг цацлагаа сольж байгаарай.

6 Нэг удаагийн татуурга

Нэг удаагийн татуургыг солих хэрэгтэй гэдгийг хүн бүр л мэднэ. Нэг удаагийн татуурганд их хэмжээний нян хуримтлагддаг учир долоо хоног бүр эсвэл 2-3 хоноод солих шаардлагатай байдаг.

7 Бие угаагч

Бие угаагчинд нян маш ихээр хуримтлагддаг учир хэрэглэснийхээ дараа заавал сайн хатааж байх хэрэгтэй. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн бие угаагчийг хоёр долоо хоног бүр, хуванцар бие угаагчийг сар бүр сольж байх хэрэгтэй байна.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Хөөрхөн мэдээлэл
Close
Back to top button