Ангилагдаагүй

Хоолны дэглэм барьж байх үед гаргадаг алдаа

Илүүдэл жингийн талаар асуудал гарч ирэхэд бид гайхалтай зөвлөгчид байж чаддаг бөгөөд зөв хооллолтын талаар маш их зүйлийг ярьж өгдөг. Харин яг дэглэмээ бариад эхлэхээр зарим нэг зүйл эсрэгээр эргэдэг.

1 Хүний тавган дээрх хоол илчлэггүй байдаг. Таныг тавагтай хоолноос нь авсныг хэн ч мэдээгүй бол энэ илчлэгийг тооцохгүй гэж боддог.

2 Зогсоогоороо идэх үед илчлэг хөл рүү орж, явж байх үед зарцуулагдана гэж эндүүрдэг.

3 Үдэшлэг, арга хэмжээний үеийн хоол хүнсний илчлэгийг тооцохгүй. Учир нь бүжиглэх явцад дуусна гэж боддог.

4 Илчлэггүй хийжүүлсэн ундаа нь гамбургер болон бялууны тослогийг саармагжуулна гэж боддог.

5 Салатны сүмс болон салатны найрлаганд багтсан бүх зүйл илчлэггүй байдаг. Учир нь бид салат л идэж байгаа шүү дээ гэж бодно.

6 Кинотеатрт идсэн попкорны илчлэг хүний биед хуримтлагдахгүй. Учир нь энэ хоол биш харин зугаа гэж боддог.

7 Жигнэмэгээс жаахан зүсмийг авахад илчлэггүй байдаг. Бүтэн жигнэмэг л илчлэгтэй байх.

8 Хоол хийж байх үедээ хоолоо амсах нь илүүдэл жинг таны биед хуримтлуулахгүй.

9 Хоёулаа хувааж хоол идэж байх үед идсэн хоолны ичлэг хоёр хүнд хуваагдана гэж итгэх.

10 Шоколадны илчлэг тархины үйл ажиллагаанд зарцуулагддаг бол, зайрмаг нь стрессний эсрэг үйлчилгээтэй гэж боддог байна.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button