Life Style

Хэрхэн хараагаа муутгахгүй байх вэ?

Сүүлийн үед бидний амьдралын хэв маяг маш ихээр өөрчлөгдөж өдөрт олон цагаар дэлгэц ширтэж суух хэвийн үзэгдэл болж байна. Үүнээс үүдэн бидний хараа өдөр ирэх тусам муудаж байна.

Нүд амраах дасгал

Ажил, сургууль дээрээ өдрийн аль ч цагаар энэ дасгалыг хийж болно. Ердөө л нүдээ аниад алгаараа таглах хэрэгтэй. Гэрэл нэвтрүүлж болохгүй. Дасгалыг хийх зуураа үзэсгэлэнтэй байгаль, эсвэл хүүхэд насны гоё дурсамжаа төсөөлөлдөө эргэн авчирч стрессээ багасгахыг оролдоорой. Далиманд нь хүзүүний дасгал хийгээд авсан ч болно.

Дэлгэцний гэрлийг багасга

Ямар ч үед таны нүдэнд сөргөөр нөлөөлөхгүй гэсэн сурталчилгаатай дэлгэцүүд сүүлийн үед ихээр үйлдвэрлэгдэх болсон. Гэхдээ энэ нь зуун хувь үнэн биш.

Нарны шил зүү

Хүн байнга нүдээ онийлгож, ярвайж явахаар зохицоогүй. Тиймээс өдөр бүр нар шарж байдаг газар заавал шил зүүж явах хэрэгтэй.

Аминдэмүүд

Байнга жимс ногоо идээд байдаггүй юмаа гэхэд хааяадаа аминдэм, амино хүчлийн бэлдмэлүүдийг эмийн сангаас авч хэрэглэж байх нь зөв. Ялангуяа “таурин” хэмээх бодис нь нүдний эдүүдийг гайхалтай хамгаалдаг гэнэ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
1
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Хөөрхөн мэдээлэл
Close
Back to top button