Life Style

Орны гудсан дээр сода цацвал юу болох вэ?

Орны гудас том бас хүнд байдаг учраас угааж цэвэрлэхэд тун ч хүндрэлтэй байдаг. Тэгвэл та гудсан дээрээ хүнсний сода цацаад үзээрэй. Танд тав тух мэдрэгдэх болно!

Матрас цэвэрлэх

Матрасанд бидний биеийн хөлс, гуужсан арьс, тоос наалдаж, маш ихээр бохирддог. Тиймээс ойр ойрхон цэвэрлэж байх хэрэгтэй. Үүний тулд эхлээд тоосыг нь соруулж, бэлтгэнэ.

Дараа нь нэг хайрцаг хүнсний сода (боломжтой бол 10-15 дусал эфирийн тостой холино)-ийг матрас дээрээ цацаж, 5-6 цаг байлгаарай. Үүний дараа содаа тоос сорогчоор соруулж авна. Ингэснээр матрасын бүх тоос, бохирдол үгүй болж, сайхан үнэр гарах аж.

Анхааруулга:

Та сода болон цагаан цууны хольцыг аливаа бохирдлыг цэвэрлэхдээ ашиглаж болох ч, арьсан болон үслэг эдлэл хэрэгслийг цэвэрлэж болохгүйг анхаараарай.

Нийтлэл ямар байв?
+1
3
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button