ANIME

Анимены талаар заавал мэдэх ёстой 9 фактууд

1.Аниме нь маш том салбар ялангуяа Японд
2004 онд  Japan External Trade Organization-ын мэдээлснээр дэлхийн нийт animation бүтээлийн 60% аниме дангаараа эзэлдэг. Мөн Японд 40 гаруй сургууль анимег дангаараа бие даасан хичээл болгон судалдаг. Аниме дуу оруулалт ч мөн маш том салбар болон хөгжсөн. Японд 130 гаруй аниме дуу оруулагчын сургууль байдаг байна. Үүнээс гадна Японд нойлын цааснаас их цаас манга хэвлэхэд зарцуулагддаг байна.

2. Аниме-ийн Cartoon-ээс юугаараа ялгаатай вэ?
Аниме үзэгчидын дунд Аниме нь хүүхэлдэй мөн үгүй гэх маш их маргаан үргэлж байдаг. Гэхдээ энэ хоёр зүйл юугаараа ялгардаг вэ? Гар зурмал болон компютерийн animation-ийг хослуулан бүтээсэн Япон animation нь аниме юм. Харин cartoon нь илүү illustration хэв маягтай ямар ч бодит зүйл дээр тулгуурладаггүй realistic зүйл бараг байхгүй бүтээл юм.

3. Хамгийн олон ангитай аниме
Sazae-san гэх аниме нь 7500 ангитай бөгөөд анги бүр нь 6 минут л гардаг байна.

4. 22 дуу оруулагчтай дүр
Is This a Zombie? Аниме-ийн Eucliwood Hellscyth дүрд 22 анги бүрт 22 өөр дуу оруулагч нар дуу оруулсан юм. Мөн энэхүү дүр нь ихэнхдээ баргын юм яридаггүй дүр байна.

5. Японд хаягдсан манга олвол энэ нь тийм ч гайхмаар зүйл биш
Японд хэн нэгэн уншсан мангагаа хаях нь түгээмэл байдаг бөгөөд өөр хүн энийг олвол аваад мөн уншдаг байна.

Manga , comic book, image photo, JTSTOCK on August, 1 2017. YOSHIAKI MIURA PHOTO

6. Space Brothers аниме-ийн дуу оруулалт сансарт хийгдсэн
Бодит амьдрал дахь сансрын нисгэгч Акихико Хошиде энэ анимед зочин оролцож, Олон улсын сансрын станц (ОУСС) дээрх хэсгийг өөрийн хэсэг дээр буулгасан юм.

7. Spirited Away нь анхны Оскар хүртсэн аниме
75 дахь Академийн шагнал гардуулах ёслол дээр ихэвчлэн Disney, Pixar-ийн бүтээлүүд оскар хүртдэг байсан бол анх удаа Spirited Away гэх Hayao Miyazaki –ийн бүтээл оскар хүртжээ. Гэсэн хэдий ч киноны найруулагч Хаяо Миязаки нь Иракын дайныг эсэргүүцэж байсан тул ёслолд оролцоогүй юм.

8. 50 шинэ өнгө Akira аниме-ийг бүтээхийн тулд бүтээгдсэн
Шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан Акира кино нь Японы аниме үйлдвэрлэлийн хувьд маш том техникийн дэвшилт болсон юм. Энэ нь 2222 удаагийн shot болон 160,000 дан зурагнаас бүрдсэн байв. Энэ нь дундаж анимэ киноноос 2-3 дахин их юм. Киноны ихэнх үзэгдлүүдийг шөнийн цагаар хийхээр төлөвлөж байсан бөгөөд өнгө маш өндөр ашиглагдах учраас ажээ. Мөн маш өндөр нарийвчлалтайгаар киног тааламжтай харагдуулах үүднээс өдрийн дүрсээс аниматорууд ихэвчлэн зайлсхийдэг байв. Акира нь аниме бүх хязгаарыг эвдэж 327 өнгийг кинонд ашигласан бөгөөд эдгээрийн 50 нь зөвхөн тухайн анименд зориулагдан бүтээсэн өнгө байсан байна.

9. Bleach аниме-ийн зохиолч яагаад аниме-аа Bleach гэж нэрлэв
Зохиолч Kubo аниме-аа яагаад Bleach буюу Цайруулагч гэж нэрлэв. Энэнд 2 шалтгаан байгаа ажээ. Эхний шалтгаан нь хүмүүс Bleach-ийг хувцасан дээрх толбо гэх мэт зүйлүүдийг ариглахын тулд ашигладаг шиг аниме-ийн Shinigami буюу эрлэгийн элч нар нь Сүнснүүдийг bleach шиг арилгадаг учраас тэгж нэрлэсэн байх боломжтой. 2 дахь шалтгаан нь Kubo нь Nirvana хамтлагын Bleach гэх цомогт дуртай байснаас болсон.

ADMIN : SHI

Нийтлэл ямар байв?
+1
4
+1
13
+1
1
+1
1
+1
1
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button