ANIME

Японд түгээмэл хийгддэг уламжлалт 16 шивээс

Японд түгээмэл хийгддэг уламжлалт 16 шивээс
Кои загас /鯉, Koi fish/
Японы урлагт кои загас нь эр зоригийн бэлгэдэл юм. Жил бүрийн 5-р сарын 5-нд гэр бүл шинээр мэндэлсэн хүүгээ хүчтэй, зоригтой өсөөрэй хэмээн бэлэгшээн Кои загастай далбаа мандуулдаг байна.

Самурай /侍, Samurai/
Самурай дайчид нь Бушидогийн заншлыг дагаж, эр зориг, нэр төр, хүндэтгэл зэрэг ёс суртахууны зарчмуудад өөрсдийгөө амладаг байна. Амьдрал болон үхэл мөн эмх замбараагүйн үед энэхүү зарчмууд нь Самурай дайчдыг хүчтэй болгож байсан гол зүйл нь юм. Үүнээс улбайтаагаар өрсөлдөөн, сүр жавхлангаараа одоог хүртэл дэлхий нийтийн сонирхлын төв болсоор байгаа юм.

Япон Луу /日本の竜, Japanese Traditional Dragon/
Японы луу шивээс нь хүч чадал, хүч чадал мөн эр зоригийг илэрхийлдэг. Энэ нь хүч чадлаа бусдын сайн сайхны төлөө ашигладаг хүч чадлын бэлгэдэл бөгөөд хүндэтгэлийг мөн бэлгэддэг. “Унтаж буй луу” нь чимээгүй хүч чадал эзэмшиж, шаардлагатай үед ашиглахыг хэлдэг бол харин “нар луу өгсөх луу” нь амьдралын замналд ахиц дэвшлийг бэлгэддэг.


Гейша / 芸者, Geisha/
Гейша нь Японы нийгэм, урлаг соёл маш их нөлөө бүхий зүйл юм. Гейша нар ихэвчлэн сайн боловсролтой байдаг. Уран бичлэг, уран зураг, цайны үйлчилгээ, Икебана, хөгжмийн зэмсэг урлах урлагийн чиглэлээр маш сайн бэлтгэгдэж сургагдсан байдаг байсан. Хожим өнөөгийн цагт Гейша нь нигүүлсэл, гоо сайхан, эмэгтэйлэг чанарыг илтгэх болсон бөгөөд энэ нь шивээсчинд олон янзын сонирхолтой хэв маяг, загвар, үзэл баримтлалд багтахуйц хэв маягийн шинэ санаанууд болдог байна.

Годзилла /ゴジラ, Godzilla/
Кино ертөнцөд алдартай хүйтэн цуст мангасуудын хаан, хүч, устгалын бэлгэдэл Годзилла.


Кицүнэ буюу Үнэг /狐, Kitsune/
Кицүнэ нь Японы түүх судар, аман зохиолд алдартай зүсээ хувиргаж чаддаг үнэг юм. Энэхүү оньсого мэт амьтан нь заль мэх, нөхөрлөлийг илэрхийлдэг байна.


Бар /Japanese Tiger/
Японд бар нь эр зориг, урт наслалт, хүч чадлыг илэрхийлдэг. Тэд зэрлэг догшин харагдах болов ч бар нь азгүйдэл, бузар муу, өвчин эмгэгээс сэргийлдэг гэж үздэг.

Самурайн маск
Япон самурай нь шивүүлсэн хүндээ маш өвөрмөц мэдрэмж өгдөг бөгөөд олон утгаараа гавлан хуяг нь сэлэмчний сүнсийг агуулдаг гэж үздэг байна.

Япон давлагаа
Японы давлагаан шивээс нь ихэвчлэн хүч чадал, уян хатан байдал, мөн урсгал мэт хөдөлгөөнийг илэрхийлдэг байна. Мөн амьдралын үргэлж өөрчлөгдөж байдаг мөн чанарыг ч гэсэн илэрхийлдэг байна.


Сакура мод
Сакура мод нь гоо үзэсгэлэн мөн амьдралын хэврэг байдлыг илэрхийлдэг. Сакура нь ихэвчлэн эмэгтэйлэг байдал, ач ивээлтэй холбоотой байдаг тул энэ нь эрэгтэй хүний шивээсний олон сэдэвтэй хослуулан эв зохицол утга төгөлдөр байдлыг бий болгодог.

Япон ханцуй
Цэцгийн гоёмсог хийцтэй, гүн гүнзгий утга агуулгатай, нэмэлт хээ угалзтай Японы шивээсний соёлын томоохон хэсэг гэхэд үгүйсгэхгүй.

Япон цэцэг
Японы цэцгийн шивээс нь эртний Азийн урлагийн дээд төвшний уламжлалыг илэрхийлдэг. Амьдралын бүрэн мөчлөг, гоо үзэсгэлэнг илтгэдэг энэхүү цэцгийн шивээс нь гайхалтай эр хүний сэдлийг сурталчилж өгдөг.


Энсо /ensō /
Энсогийн бэлгэдэл бол Зэн Буддын шашны гол зүйл бөгөөд Японы загварт хүмүүс илүү дуртай. Энэ нь бараг л дууссан тойрог гэхдээ гадна болон дотроо хоосонг илтгэсэн байдаг нь ертөнцийн уудам, мөн түүнээс дээдэх хүчийг ч дүрсэлсэн байдаг.


Хання маск /般若, Hannya mask/
Японы Но жүжгийн хамгийн их танигдсан тал бол Хання маск юм. Эдгээр айдас хүргэм царай төрх нь дур булаам эмэгтэй хүнийг хайрлагчийн сүнсийг илэрхийлж, одоо Японы шивээсний урлагийн шилдэг жишээг бүрдүүлжээ.

Япон үүл
Японы үүлэн биений арт урлаг нь таныг адал явдалд дуртай мөн таны өргөн цар хүрээтэй алсыг харуулж илтгэдэг. Үүлний мөчлөг, хувирамтгай шинж чанар нь таны туулсан зам мөн одоо ч ийнхүү явж байгааг тань илтгэдэг

Япон Они буюу Чөтгөр /鬼, Oni/
Японы чөтгөр (Они) шивээс нь хүч чадалыг илтгэдэг. Японы эзотерик соёлд луу ба чөтгөрүүд нь хоорондоо холбоотой байдаг бөгөөд хоёулаа аз завшаан, өгөөмөр сэтгэлийг илэрхийлдэг байна. Энэхүү сүрлэг шивээс нь хуурамч, худал хуурмаг зүйлээс хол байх, тулгардаг аливаа бэрхшээлийг давах, хянах боломжийг олгодог гэж итгэдэг байна.

ADMIN: SHI

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
3
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button