ANIME

Маш сайн хийгдсэн ч Монголд төдийлөн олонд танигдаагүй анименууд [2]

1. Monster
Анги: 74
Төроөл: Drama, Horror, Mystery, Police, Psychological, Seinen, Thriller
MyAnimeList үнэлгээ: 8.79
Кэнзо Тэнма эмч бол Германы алдартай эмнэлэгт ажилладаг чадварлаг Япон эмч юм. Нэгэн шөнө Тэнма эмч өөрийн нэр хүндийг гаргуунд гаргаж эмнэлэгт нь санхүүгийн тусламж үзүүлэх гэж байсан хотын даргын оронд хүнд шарх авсан жаал хүүг аврана. Удалгүй нууцлаг аллагууд гарснаар Тэнма эмчийн өөр нэгэн түүх эхэлнэ…

2. Fate цуврал
Episodes: 159
Genres: Action, Supernatural, Magic, Fantasy
MyAnimeList үнэлгээ: 8.79
Өмнөх ариун дайнаас хойш 10 аад жил өнгөрөх болно. Үйл явдал Ариун Хундагыг устгах тушаал Сэйберт өгснөөр устгах боловч бүтэлгүйтэж хот ариун гайльд шатах болно. Тус үртэс болж буй хотоос нэгэн хүүг аварснаар үйл явдал эхэлнэ.

3. Slam Dunk
Episodes: 101
Genres: Comedy, Drama, School, Shounen, Sports
MyAnimeList үнэлгээ: 8.53
Сакүраги Ханамичи нь Шохокү ахлах сургуулийн нэгдүгээр ангийн сурагч ба тэрээр дунд сургуульдаа 50 охинд хаягдсан рекорд эзэмшдэг нэгэн. Ханамичи бараг 2 метр өндөр ба түүний улаан үс нь түүнийг хулигаан мэт харагдуулж ихэнх сурагчдыг айлгаж байдаг. Харин нэг өдөр Акаги Харүко түүнд айлгүйгээр ойртож “Чи сагсан бөмбөгт дуртай юу? Ийм өндөр юм чинь слам данк амархан хийдэг байх даа.” гэж асуухад нь нэрэлхсэн Ханамичи өөрийгөө сагсан бөмбөг сайн тоглодог гээд худлаа ярьчихна. Ханамичи түүнд дурлаж, түүнд худал хэлсэндээ ичин сагсан бөмбөг тоглож сурахаар шийднэ.

4. Neon Genesis Evangelion
Episodes: 26
Genres: Action, Sci-Fi, Dementia, Psychological, Drama, Mecha
MyAnimeList үнэлгээ: 8.32
Японы анхдагч Механик Роботуудтай анимэнуудын нэг бөгөөд. Gainax болон Tatsunoko продакшн хийж Хидэаки Анно найруулж, Тв Токиогоор анх 1995 оны 10-р сард гарч эхэлж байжээ.
2015 он. Дэлхийн сүйрэл гэгч бол Тэнгэрээс Сахиусан тэнгэрүүд бууж ирэх болно. Гэхдээ тус сахиусан тэнгэрүүд хүн төрөлхтөнг устгах ёстой байж. Үүний хариуд хүн төрөлхтөн өөрсдийгөө хамгаалахын тулд өөрсдийн мангасуудыг бий болгох бөгөөд тус мангасуудыг хүмүүс удирдан тулалдах болно. Зохиолын гол баатар маань Шинжи Икари гэх өсвөр насны хүүхэд юм. Ирээдүйн Токио-3 гэх хотод амьдрах ба санаандгүй тохиолдлоор Evanglion гэх роботыг удирдах болсноор үйл явдал өрнөх юм.

5. Steins:Gate
Episodes: 24
Genres: Sci-Fi, Psychological, Drama, Thriller
MyAnimeList үнэлгээ: 9.10
Окабэ Ринтароү бол нэгэн жирийн бус өсвөр насны залуу. Байнга л өөрийгөө дэвшилтэт бүтээл хийн ертөнцийг захирах галзуу эрдэмтэн хэмээх тэр нэг өдөр санамсаргүй байдлаар өнгөрсөн рүү зурвас илгээдэг нэгэн төрлийн цаг хугацааны машин бүтээчихдэг. Түүний илгээсэн анхны зурвасаас болоод түүний болон найзуудынх нь ирээдүй, хувь заяа аймшигтайгаар өөрчлөгдөнө. Энэхүү төхөөрөмжөө хэрхэн ашиглаж, хэрхэн гаргасан алдаагаа засах бол?

6. Great Teacher Onizuka
Episodes: 43
Genres: Sci-Fi, Psychological, Drama, Thriller
MyAnimeList үнэлгээ: 8.70
Онизука Эикичи нь 22 настай, шаргал үстэй, зандан эр. Урьд нь мотоциклтой хулигаануудын толгойлогч байсан тэрээр нэгэн хүндэт зорилго өвөрлөсөн нь дэлхий дээрх хамгийн агуу багш болох байв. Каратэгийн хар бүстэй, өдөрт 500 суниаж, 2000 суулт хийдэг тамирчны бие хаатай хэрнээ багш болохыг чин сэтгэлээсээ хүсдэг Онизукаг нэгэн дунд сургуулийн захирал олж харснаар Агуу Багш Онизука болон түүний дааж авсан “хэцүү ангийн” хөгжилтэй, сургамжтай, инээдэмтэй түүх эхлэх болно.

7. Samurai Champloo
Episodes: 26
Genres: Action, Adventure, Comedy, Historical, Samurai, Shounen
MyAnimeList үнэлгээ: 8.50
Фүү Касамацү бол жижиг цайны мухлагт ажилладаг залуу үйлчлэгч. Гэвч нэгэн өдөр тэр санамсаргүйгээр үйлчлүүлэгчрүүгээ уух юм асган тэрээр бүлэг самурай дээрэлхүүлж байх үед Фүүг аварсан ба тэр нь Мүгэн гэх самурай байсан ба тэрээр өөрийн зэрлэг тулааны аргаар нүд ирмэх зуур түүнийг дээрэлхэж байсан хүмүүсийг ялсан. Гэвч харамсалтай тэр үүгээр ээ зогсолгүй хажуугаар өнгөрч явсан уламжлалт тулааны арга бүхий самурай болох Жинтэй тулаан өдөн тулалдах ба тулааны үр дүнд тэд мухлагийг сүйтгэн санамсаргүйгээр тухайн газрын шүүгчийн хүүхдийг алах ба энэ хэргээсээ болон хоёул цаазын ял сонсдог. Гэвч өөрийн буруугаас болж ийм зүйл болсон гэж бодсон Фүү тэднийг аврах болно. Энэ цагаас л энэ адал явдалт, инээдэмт, эрчтэй сэлмийн тулаант үйл явдал үргэлжлэх болно.

8. Hellsing Ultimate
Episodes: 13
Genres: Action, Military, Horror, Supernatural, Vampire, Seinen
MyAnimeList үнэлгээ: 8.38
Харанхуйн амьтад болох чөтгөрүүд шөнөөр хэсүүчлэн гарт таарсан ямар ч хүнээ залгиж орхидог байлаа. Харин нөгөө талд Хэлсинг буюу хүмүүн төрөлхтнийг дарангуйлж буй энэхүү ер бусын хүчийг устгахаар ажиллаж буй байгууллага байна. Үүний толгойлогч нь Интегра Фэйрбүүк Вингэйтс Хэллсинг ба тэрээр маш хүчирхэг цэргийн хүчнийг захирч огтхон ч үхэхгүйгээр тулалдсаар амьдарч ирсэн нэгэн ажээ. Интеграгийн туйлын төгс зэвсэг бол вампиир Алүкард юм. Алүкард Хэллсингийн дор өөрийнхөөрөө бус харин устгагч машин мэт ажилладаг байв. Тэрээр шинэ вампир туслах буюу Сэрас Викторияатай хамтарснаар Алүкард зөвхөн мангасуудтай ч биш сайн муу хамаагүй Хэллсингийн өмнөөс боссон хэн бүхэнтэй тулалдах болдог. Амь нас шийдэгдэх тулаанд хүний гадна төрх огтхон ч хамаагүй заримдаа хамгийн сайн зэвсэг хамгийн аймшигт хар дарсан зүүд ч болж болох юм гэдгийг энэхүү анимэнээс үзэж болно.

9. K-On!
Episodes: 13
Genres: Music, Slice of Life, Comedy, School
MyAnimeList үнэлгээ: 7.84
Хирасава Юүй гэх ахлах сургуульд орж буй охин “Light Music Club” гэх клубийн сурталчилгааны зургийг олж хараад хөгжим тоглож чаддаггүй ч гэсэн тэрээр тэр клубд орохоор шийддэг ба энэ бол түүний өдийг хүртэл хийж байсан хамгийн хурдан шийдвэр байсан. Юүй клубийн өрөөнд очиж, бусад гишүүд: Рицү, Мио, Цүгуү нартай мэндчилэн Хөгжим дарж үзүүлдэг ба клубийн гишүүд Юүй-ийн хөгжмийнавьсгүйд сэтгэл дундуур байсан ч тэд түүнийг сэргээж түүнийг гитаарчнаараа авахаар болдог.Сургууль дээр болон гэрийн даалгавраа хийхээр цуглахдаа Юүй гитарыг бусад хамтлагийн гишүүдийн тусламжтайгаар сурч эхлэх боловч олон алдаа гаргах болно. Сургуулийн фестивалиас өмнө Юүй амжиж гитарыг эзэмшиж чадах болов уу?

ADMIN:SHI

Нийтлэл ямар байв?
+1
3
+1
3
+1
2
+1
0
+1
1
+1
2
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button