ANIME

Анимэ Yandere, Tsundere гэх мэт “Dere”-ийн төрлүүд

Goudere

Goudere дүрүүд нь хүссэн эсвэл бодсон зүйлээ авахаас нааш огт зогсдоггүй төрлийн дүрүүд. Өөрт нь чухал гэсэн эсвэл хайртай хүнийхаа төлөө хүссэн бүхнээ хийдэг зогсоох боломжгүй дүрүүд юм.

Мөн тэд дурласан нэгнээ бүхнээс дээр гэж боддог бөгөөд бурхан мэт хүндлэгдэж ертөнцийн хамаг бүхнийг хүртэх ёстой гэж боддог байна.

Хайртай чухал хүндээ өөрсдийн хайраа хүргэхийн тулд албаар утаггүй тэнэг зүйл хийх нь ч байдаг. Өөрсдийн мэдрэмжээ хүчээр тулгадаг төрлийн дүрүүд юм. Тэдний хамгийн том жишээ нь Miss Kobayashi’s Dragon Maid анимийн Tohru юм.

Tsundere

Tsundere дүрүүд ихэвчлэн хатуу, хүйтэн байдаг бөгөөд харж явдаг хүндээ мөн бусдад ч иймэрхүү байдлаар ханддаг. Тэд өөрсдийн үнэн мэдрэмжээ дотроо нуудаг ч заримдаа халуун, хайраар дүүрэн мэдрэмжээ санамсаргүй алдаж гаргах тохиолдлууд байдаг.

Маш их ичимхий мөн сандарсан, гэх мэт өөртөө итгэлгүй байдлаасаа болж өөрсдийн мэдрэмжээ нуудаг байна. Хайртай, харж явдаг хүнийхаа өөдөөс албаар нүүр өгөхгүй байж, тусалж барихгүй, дургүй мэт жүжиглэдэг байна. Угтаа тэд дотроо дэлбэртлээ дурласан байдаг.

Тэдний хамгийн том жишээ бол Toradora анимийн Aisaka Taiga юм.

Yandere

Yandere дүрүүд тогтворгүй сэтгэл хөдлөлтэй, галзуу psychopath эсвэл sociopath дүрүүд байдаг бөгөөд хэн нэгэнд маш хүчтэйгээр гүн дурласнаар хайраа илэрхийлэх байдал нь балмад зэрлэг байдал болон хувирдаг.

Yandere дүрүүдийн хайртай хүнд хэн нэгэн дөхөх, наалдах, харилцаа үүсгэх, уруу татахад тэд нас хүйс үл хамааран шууд дайсан хэмээн үздэг.  Хүссэн зүйлээ авахын тулд юу ч хийхээс буцдаггүй.

Тэдний хамгийн том жишээ бол Mirai Nikki анимийн Yuno Gasai юм.

Deredere

Deredere дүрүүд ихэвчлэн найрсаг зантай мөн эрч хүчтэй байдаг. Тэд ихэвчлэн хөгжилтэй, аз жаргалтай харагддаг бөгөөд эргэн тойрныхоо хүмүүст баяр баяслыг үргэлж түгээдэг. Ямар ч  зүйл болсон байсан тэд хурдан буцаж хөгжилтэй төрх байдалдаа эргэн ордог. Бусад Dere болон Deredere-ийн  хоорондох хамгийн том ялгаа нь өөр хэн нэгэн өөрт нь хор хөнөөлтэй зүйл хийхгүй л бол хайртай хүнтэйгээ харьцах нь хачин, буруу санагддаггүй байна.

Deredere-ийн хайртай хүн нь өөр хэн нэгэнтэй хайраа хувааж эхэлсэн ч тэд зүгээр байдаг бөгөөд эндээс тэдний ямар эелдэг, нинжин сэтгэлтэй гэдэг нь харагддаг байна. Тэдний том жишээ болсон дүр гэвэл Kaguya-sama wa Kokurasetai анимийн Chika Fujiwara юм.

Dandere

Dandere дүрүүд нь маш чимээгүй, дуу цөөтэй ганцаардмал байдаг. Тэд ярьсан, үйлдсэн зүйлээсээ болж асуудалд орчих вий, гэж их айдаг учир бусадтай ялангуяа хайртай хүнтэйгээ яриа өрнүүлэх, харьцахаас зайлсхийдэг байна. Зайлшгүй шаардлагатай биш л бол хүнтэй бараг харилцаа үүсгэдэггүй төрөл юм. Тэд заримдаа ямар ч сэтгэл хөдлөлгүй байх нь ч байдаг.

Гэсэн хэдий ч тэд өөрт нь аюулгүй гэж санагдсан зөв хүнтэйгээ хоёулхнаа мөн маш тав тухтай орчин бүрдсэн байвал гэнэт яриа хөөрөөтэй болж маш өхөөрдөм хөөрхөн болдог байна.

Тэдний хамгийн том жишээ бол Naruto, Naruto Shippudden цувралын Hinata Hyuga юм.

Himedere

Himedere дүрүүд нь тэд хүртэх ёсгүй байсан ч хайртай нэгэндээ эсвэл бусдад Хатан, гүнж, язгууртан мэт хүндлэгдэх ёстой гэж үздэг дүрүүд байна. Тэднийг хамаг дарга, эрхэмсэг язгууртнуудын нийлбэр гэж хэлэхэд буруудахгүй. Хүсвэл үнэхээр жинхэнэ Хатан мэт ч байж чадах дүрүүд юм.

Тэд эргэн тойрныхоо бүх хүмүүст тушаал өгдөг. Ямар ч нөхцөл байдалд өөрсдийгөө нэгт тавьдаг бөгөөд бусдыг огт тоодоггүй, анхаарал тавьдаггүй юм. Зөвхөн дурласан нэгнээ л анхаардаг байна.  Тэд үргэлж төгс төгөлдөр байдал, амжилтыг хаана ч байсан бүгдээс мөн өөрөөсөө ч хүсдэг.

Тэдний том жишээ болсон дүр гэвэл Black Clover-ийн Noelle Silva юм.

Bakadere

Bakadere дүрүүд ихэвчлэн хэнд ч гэм хор хүргэдэггүй энхийн цагаан тагтаа лугаа байдаг бөгөөд мөн маш хайр татам байдаг байна. Хамгийн гол нь тэд маш тэнэг. Яг ч тэнэг бишэлдээ тийм тэнэгдүү байдаг. Тэнэг байдал нь бусад ямар ч шинж чанараасаа илүү.

Мөн хүмүүсийг маш амархан тайвшруулж, санаанд оромгүй сонирхолтой аргаар аливаа асуудлыг зохицуулдаг.

Тэдний хамгийн том жишээ дүр гэвэл K-On!  анимийн Yui Hirasawa.

Kamidere

Kamidere дүрүүд нь өөрсдийгөө бурхан эсвэл ямар нэгэн маш агуу оршихуй гэж итгэдэг байна. Бусадтай адил хүн хэдий ч өөрсдийгөө бусдаас маш онцгой, дээд төвшний гэж мэдэрдэг.

Тэд бас ихэмсэг, бардам байдаг бөгөөд өөрсдийнхөө үзэл бодол мөн үгээ өөрсдийнхөө зөв болохыг хүн бүрд баталж харуулахаас огт санаа зовдоггүй.

Нэг ёсондоо Himdere болон Oujidere-ийн хэтрүүлсэн Next level хувилбар гэж хэлж болно.

Тэдний хамгийн том жишээ дүр бол Death Note-ийн Yagami Raito юм.

Kuudere

Kuudere дүрүүд Dandere шиг үг цөөнтэй байдаг ч ичимхий, өөртөө итгэлгүй байдгаас биш юм. Kuudere дүрүүд хүйтэн, хогийн ааштай, цэвдэг байдаг. Тэд гаднаа юунд ч анхаардаггүй ямар ч сэтгэл хөдлөлгүй харагддаг ч дотроо хайртай хүн нь байх үед маш их анхаардаг байна.

Ямар ч хошигнол ойлгодоггүй, мөн маш өндөр IQ-тай суут ухаантан байх нь олонтаа. Энэ төрлийн дүрүүд ихэвчлэн цагаан, цэнхэр, саарал гэх мэт хүйтэн өнгийн үс, нүдтэй байдаг.

Тэдний хамгийн том жишээ дүр бол Miss Kobayashi’s Dragon Maid анимийн Kanna Kamui юм.

Shundere

Shundere нь маш их сэтгэл гутралд орсон гунигтай, уйтгар гунигдаа умбасан дүрүүд байдаг. Тэд ямар ч шалтгаангүйгээр гутарж, гансардаг.  Бүрхэг, баргар байх нь Shundere дүрүүдийн хамгийн том iconic зүйл юм.

Тэдний хамгийн том жишээ болсон дүр бол Watashi Ga Motenai No Wa Dou Kangaetemo Omaera Ga Warui анимийн Tomoko Kuroki юм.

Админ: #ֆɦɨ💀

Нийтлэл ямар байв?
+1
15
+1
7
+1
0
+1
2
+1
1
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button