ANIME

Бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 Манга зохиолууд

1. Berserk

MyAnimeList үнэлгээ: 9.38

Гарч эхэлсэн он: 1989 оны 8-р сарын 25

Дууссан он: ????

Төрөл: Action, Adventure, Demons, Drama, Fantasy, Horror, Supernatural, Military, Psychological, Seinen

1989 оноос эхлэн гарч буй Kentaro MIURA-ын dark fantasy төрлийн манга Berserk нь M.A.L-ийн 1-р байрыг маш олон жил ноёрхож байна. Энэхүү мангад нь Европын дундад зуунд өөрөөсөө урт сэлэм үүрсэн нэгэн хөлсний цэрэг Guts нь Griffith гэх залуутай уулзсанаар үйл явдал эхэлдэг.

2. JoJo no Kimyou na Bouken Part 7: Steel Ball Run

MyAnimeList үнэлгээ: 9.23

Гарч эхэлсэн он: 2004 оны 1-р сарын 19

Дууссан он: 2011 оны 4-р сарын 19

Төрөл: Action, Adventure, Mystery, Historical, Horror, Shounen, Supernatural, Seinen

Америкийн Хуучин Баруун нутагт дэлхийн хамгийн том уралдаан эхлэх удирдамж гардаг. Сан-Диегод мянга мянган хүмүүс зургаан мянган км замыг туулж, том шагнал болох тавин сая долларын шагнал хүртэх боломжтой болдог. Морины эрин үе дуусч байгаа тул уралдаанд оролцогчид хүссэн бүх төрлийн тээврийн хэрэгслээр уралдах боломжтой болно. Тэмцээнд оролцогчид хүнд хэцүү нөхцөлийг тэвчиж, өдөр ч үл мэдэгдэх хоосон, аймшигтай газраар өдөрт зуун км замыг туулах хэрэгтэй болно. The Steel Ball Run бол үнэхээр өвөрмөц арга хэмжээ юм.

3. One Piece

MyAnimeList үнэлгээ: 9.23

Гарч эхэлсэн он: 1997 оны 7-р сарын 22

Дууссан он: ????

Төрөл: Action, Adventure, Comedy, Fantasy, Shounen, Super Power

Энэ ертөнцийг бүхий л эрдэнэсийг эзэгнэгч Далайн дээрэмчдийн хаан Голд Рожер усан цэргүүдэд баригдаж цаазлуулахынхаа өмнө хэлсэн үг нь далайн дээрэмчид болон бүхий л хүмүүсийг гайхшрулж далайд хөтөлсөн юм. Энэ үг бол “Миний эрдэнэс хаана бий гэж үү? Хайж ол! Би тэр газар бүгдийг нь орхиод ирсэн” хэмээн хэлсэн байна. Ингэснээр дэрсэн малгайт Монки Д Лүффи өөрийн багийг бүрдүүлэн далайн дээрэмчдийн хаан болохоор адал явдлаа эхлүүлэх болно.

4. Vagabond

MyAnimeList үнэлгээ: 9.12

Гарч эхэлсэн он: 1998 оны 9-р сарын 3

Дууссан он: 2015 оны 5-р сарын 21

Төрөл: Action, Adventure, Drama, Historical, Samurai, Seinen

16-р зууны Японд Шинмен Такезу гэх гадаад төрх, үйл хөдлөлийн хувьд зэрлэг, ширүүн залуу байв. Түүний түрэмгий зан чанар нь түүнийг тосгоныхоо айдасыг төрүүлж зэмлэлд өртсөнөөр түүнийг болон хамгийн сайн найз Матахачи Хониденийг аймгийн амьдралаас илүү агуу зүйлийг эрж хайхад хүргэдэг. Тэд Тоёотомийн армид элсэж, алдар нэрийг хүсч байв.Гэвч Тоёотоми Сэкигахарагийн тулаанд Токугава овогт хүнд ялагдал хүлээхэд тэд арайхийн амьд гарч чаджээ.

5. Monster

MyAnimeList үнэлгээ: 9.09

Гарч эхэлсэн он: 1994 оны 12-р сарын 5

Дууссан он: 2001 оны 12-р сарын 20

Төрөл: Mystery, Drama, Psychological, Seinen

Кэнзо Тэнма эмч бол Германы алдартай эмнэлэгт ажилладаг чадварлаг Япон эмч юм. Нэгэн шөнө Тэнма эмч өөрийн нэр хүндийг гаргуунд гаргаж эмнэлэгт нь санхүүгийн тусламж үзүүлэх гэж байсан хотын даргын оронд хүнд шарх авсан жаал хүүг аварна. Удалгүй нууцлаг аллагууд гарснаар Тэнма эмчийн өөр нэгэн түүх эхэлнэ…

6. Fullmetal Alchemist

MyAnimeList үнэлгээ: 9.08

Гарч эхэлсэн он: 2001 оны 7-р сарын 12

Дууссан он: 2010 оны 9-р сарын 11

Төрөл: Action, Adventure, Comedy, Drama, Shounen, Military

Ямар нэгэн зүйл оронд нь өгөлгүйгээр, ямар нэгэн зүйл авах боломжгүй. Ямар нэгэн зүйл авсан бол оронд нь төдий чинээний зүйл өгөх ёстой энэ бол Алхимийн хууль. Бага байхдаа аав нь сураггүй алга болж ээж нь удалгүй нас баран өнчин хоцорсон Элрикийн ахан дүүс, ээжийгээ амилуулах гэж оролдон бүтэлгүйтсэний улмаас өөрийн нэг хөл нэг гар, дүүгийнхээ биеийг алдсан тэд эргүүлж алдсан бүхнээ олж авахын тул хүчтэй тэмцэх болно. Энэ хориотой алхимийн аргыг хэрэглэснийхээ дараа улс даяар цуутай болж төрийн албанд зүтгэх болсон ахан дүүсийн жинхэнэ хүсэл өөрсдийн биеийг эргүүлэн хэвийн болгох юм. Харин энэ хооронд маш эртний харанхуйн хүч өөрийн хүчийг цуглуулан дэлхийг тэр чигээр нь харанхуйд залгих гэсэн оролдлого хийж байх болно.

7. Oyasumi Punpun

MyAnimeList үнэлгээ: 9.05

Гарч эхэлсэн он: 2007 оны 3-р сарын 15

Дууссан он: 2013 оны 11-р сарын 2

Төрөл: Drama, Slice of Life, Psychological, Seinen

Oyasumi Punpun нь Японд амьдардаг залуу хүү Онодера Пунпун болон түүний цөөн хэдэн найзуудын амьдрал, туршлагыг харуулдаг. Энэхүү түүх нь Пунпуныг өсч том болохын хэрээр амьдралаа 4 үе шат болгон хуваажээ: Бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль, 20-иод насныхан.

8. Grand Blue

MyAnimeList үнэлгээ: 9.04

Гарч эхэлсэн он: 2014 оны 4-р сарын 7

Дууссан он: ????

Төрөл: Comedy, Slice of Life, Seinen

Тэнгисийн давалгаа, ургах нарны туяатай Изү далайн эргийн хотод, Иори Китахара Изү Их сургуульд элсэн орно. Авга ахынхаа дэлгүүрт нүүж орсноор, хөөрхөн охид, анд нөхдөөр дүүрэн мөрөөдлийн их сургуульд орох тухай бодно.​​
Гэвч бүх зүйл санаснаар болдоггүй…

9. Slam Dunk

MyAnimeList үнэлгээ: 9.02

Гарч эхэлсэн он: 1990 оны 9-р сарын 18

Дууссан он: 1996 оны 6-р сарын 4

Төрөл: Comedy, Drama, School, Shounen, Sports

Сакүраги Ханамичи нь Шохокү ахлах сургуулийн нэгдүгээр ангийн сурагч ба тэрээр дунд сургуульдаа 50 охинд хаягдсан рекорд эзэмшдэг нэгэн. Ханамичи бараг 2 метр өндөр ба түүний улаан үс нь түүнийг хулигаан мэт харагдуулж ихэнх сурагчдыг айлгаж байдаг. Харин нэг өдөр Акаги Харүко түүнд айлгүйгээр ойртож “Чи сагсан бөмбөгт дуртай юу? Ийм өндөр юм чинь слам данк амархан хийдэг байх даа.” гэж асуухад нь нэрэлхсэн Ханамичи өөрийгөө сагсан бөмбөг сайн тоглодог гээд худлаа ярьчихна. Ханамичи түүнд дурлаж, түүнд худал хэлсэндээ ичин сагсан бөмбөг тоглож сурахаар шийднэ.

10. Kingdom

MyAnimeList үнэлгээ: 8.99

Гарч эхэлсэн он: 2006 оны 1-р сарын 26

Дууссан он: ????

Төрөл: Action, Drama, Historical, Military, Seinen

Эртний хятдын дайны үед төрсөн өнчин ах дүүс болох Шин болон Хёо. Тэд дайнд өөрсдийгөө батлах гэсэн мөрөөдөлтэй ажээ. Гэвч нэг өдөр, Хёог сайд аван явжээ. Ялагдаж буй дайны талбарт Хёо яаж ийгээд амьд гаран тосгондоо эргэн ирсэн. Харин Шин Эй Сэй гэгч Хёотой дотно байсан хүүтэй танилцана. Одоохондоо тэр Чин улсы хаан бөгөөд удахгүй Ши Хуандигийн эзэн хаан болох ажээ.

Админ: #ֆɦɨ💀

Нийтлэл ямар байв?
+1
3
+1
2
+1
3
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button