ANIME

VTuber-үүд гэж хэн бэ?

vTuber буюу Virtual Tuber нь компьютер график ашиглан өөрийн гадаад төрхөө орлуулж Stream, Youtuber гэх мэт Entertainment зүйл хийдэг хүмүүсийг хэлнэ.

Анхны Content бүтээж эхэлсэн Virtual Youtuber нь Kizuna AI юм. Тэрээр 2016 оноос эхлэн Youtube дээр Content бүтээж эхэлсэн байдаг. Тэрээр Японд маш их тренд болсон байдаг бөгөөд түүнийг тренд болоход Hololive Production, Nijasanji гэх мэт төрөлжсөн агентлагууд маш их түлхэц болсон юм.

Ихэнх vTuber-үүд тэр тусмаа Hololive-ийн vTuber-үүд Япон хүмүүс байдаг бөгөөд Stream бичлэгүүд дээрээ Японоор ярьдаг. Мөн тэр дунд Ангилиар ярьдагч vTuber байдаг байна.

vTuber-үүдээс дурдвал / Үүнд:

Kizuna AI

Үеийн vTuber үүдээсээ ялгаатай нь Кизуна өөрийгөө бие даасан хиймэл оюун ухаан гэж нэрлэдэг тул нэр дээр нь AI буюу Artificial intelligence гэх үг байдаг байна. Тэрээр анимэ хэв маягтай охины төрхтэй бөгөөд бүх видео бичлэгүүддээ япон хэлээр ярьж, тоглоом тоглож, амьдралын түүхээ хуваалцаж, сорилт бэрхшээлүүдэд оролцож байхдаа үргэлж дуртай байдаг байна.

Gawr Gura

Gawr Gura нь түүнд олгогдсон формат, эрхээ бүрэн дүүрэн ашигладаг vTuber юм. Тэрээр нь анимэ хэв маягтай охин болон аварга загасны төрхтэй. Түүний этгээд бөгөөд бусдыгаа өөртөө татах чадвар мөн маш найрсаг байдаг. Заримдаа хөгтэй мангар ярианууд өрнүүлдэг нь түүнийг олны төв болоход хүргэжээ. Тэрээр зөв чигийн баримжаагүй, үгийн алдаатай бичдэг, буруу дууддаг, өөрийнхөө насыг санахдаа ч бэрхшээлтэй байдаг, математикийн үндсэн бодлого асуудлуудыг шийдэж чаддаггүй тул үзэгчид түүнийг “Dum Shark ” буюу Мангар акул гэж өхөөрдөн дууддаг байна.

Inugami Korone

Тэрээр ихэвчлэн Hololive-ийн бусад гишүүдээ ямар ч шалтгаангүйгээр үнсдэг бөгөөд галт тэрэгний шүгэл эсвэл лимбэтэй төстэй өндөр чимээтэй инээдтэй байдаг. Тэрээр анимэ хэв маягтай нохойн төрхтэй бөгөөд ихэнх нохдын нэгэн адил Korone нь Nekomata Okayu-д маш үнэнч байдаг.

Kiryu Coco

Тэрээр нь хүний нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж буй 3500 жилийн настай baby луу юм. Coco нь анхны 2 хэлтэй vTuber бөгөөд түүнээс улбаалан улмаар Англи хэлтэй vTuber-үүд гарч ирсэн байдаг байна. Coco нь илэн далангүй, үл хүндэтгэсэн, toxic луу бөгөөд ихэвчлэн бүдүүлэг хошигнол, хараалын үг ашигладаг байна. Тэрээр бусад гишүүдээ Stream-ийнхаа үеэр шоолж, өглөөний шоу нэвтрүүлгээрээ бүтэлгүйтсэн зүйлийг нь шоолох эсвэл хамтарч ажиллах үеэрээ хошигнол болгох дуртай.

Sakura Miko

Мико бол өөрийгөө “элит” гэж нэрлэдэг бөгөөд зарим талаараа мелодрамматик бөгөөд NPC-д болон амьгүй зүйлд амьтай мэт, сэтгэл хөдлөм байдлаар хандах хандлагатай байдаг. Мико character-аар тоглодог тоглоомын чиглэлээр мэргэшсэн хэдий ч түүний сувгийн stream-үүд ихэнх нь хүч хэрэглэсэн хандлагатай тоглоомууд байдаг. Жишээлбэл, Grand Theft Auto. Мөн GTA-аас нилээн хэдэн Англи хараал мэдээд авсан юм.

Mori Calliope

Хамгийн эхэнд тэрээр маш сайн үгэлдэг, мэргэжлийн rapper гэхэд буруудахгүй мөн Англиар ярьдаг Hololive-ийн анхны гишүүдийн нэг юм. Найрсаг өхөөрдөм зантай бөгөөд зарим үедээ ялангуяа уурлахаараа хараал урсгах нь элбэг байдаг. Камераны өмнө байхгүй байхдаа түүнийг маанагдуу, найдваргүй, мартамхай гэж дүрсэлсэн байдаг. Тэрээр романтик, халуухан зүйлд амархан автдаг тул зарим нь түүнийг “Tsundereaper” гэж нэрлэх болжээ.

Админ: ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
4
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button