ANIME

Анимэ хамгийн хүчтэй нүднүүд

The Faustian Contract /Black Butler-ийн Ciel/

Black Butler-ийн Ciel-ийн нүд нь өөрийн гэсэн онцгой хүчтэй биш ч маш хүчтэй бэлгэдэл, нотолгоо болж өгдөг. Тэмдэгт нүд нь хүн чөтгөртэй гэрээ хийхэд биен дээр нь Тэмдэгт сийлэгдэн нотолгоо болдог. Харин Ciel-ийн хувьд Sebastian гэх чөтгөртэй хийсэн гэрээний нотолгоо тэмдэгт нь нүдэн дээр нь сийлэгддэг. Тэгснээр Sebastian-ийг удирдах эрхийг өөрт нь олгодог байна. Ciel үүнийг гэр бүлийнхаа өшөөг авахад ашигладаг байна. Мөн гэрээ болон хүчээ нөөцлөхийн тулд Ciel нүдээ байнга нуудаг байна.

Shinigami-ийн нүд /Death Note/

Shinigami-ийн нүд нь хүнийг хэр удаан амьдрах, хэд наслах мөн тухайн хүний нэрийг ч мөн харуулдаг байна. Энэхүү нүдийг Үхлийн тэмдэглэл эзэмшигч өөрийн үхлийн бурхан буюу shinigami-тайгаа өөрийн амьдралынхаа талыг золиослон авах боломжтой байдаг. Энгийн хүнд тийм ч хэрэгтэй нүд биш болов ч Үхлийн тэмдэглэл эзэмшигчид бол харсан хүн болгоноо ямар ч судалгаагүй хороох маш том давуу талыг өгдөг.

Giro Giro No Mi /One Piece-ийн Viola/

Oda-ийн чөтгөрийн жимсний систем нь One Piece-ийн дүрүүдэд маш олон олон өвөрмөц чадваруудыг олгосон байдаг. Giro Giro No Mi нь One Piece-дээ маш underrated жимс-дээ ордог. Энэхүү нүд хэрэглэгчиддээ олон төрлийн массив чадварыг өгдөг. Нүдний чадваруудыг дээд төвшинд аваачиж маш олон янзаар хувиргадаг. Нүдээ ашиглан хүний дурсамжид нэвтэрч, маш хол байх зүйлийг мөн харж, нулимсаа биетэд хувирган элементийг нь өөрчлөн халуун лаав болгон буцааж хөргөн метал болгон унагах нь ч байна. Түүний нүдний хязгаар гэвэл зохиолч Oda-ийн сэтгэн бодох чадвар л байна даа.

Чулуун нүд /Fairy Tail-ийн Evergreen/

Нэртэйгээ яг адилхан энэхүү нүд нь эртний Грекийн Medusa шиг харсан зүйлээ чулуу болгон хувиргадаг. Evergreen хүчээ шил зүүн идэвхгүй болгодог байна.

The Ultimate Eye /Full Metal Alchemist-ийн King Bradley/

King Bradley буюу Уур хилэнгийн homunculus-ийн Ultimate нүд нь түүнд өрсөлдөгчийнхөө хөдөлгөөн, техник зэргийг урьдчилан харахад тусалдаг байна. Маш сайн сайжруулсан төгс нүд гэхэд болно. Тэрээр нүднийхаа тусламжтайгаар Танкны сумыг голоор нь хувааж бууны сумнаас бултаж, өрсөлдөгчийнхөө сул талыг олж шууд үхлийн шарх өгдөг. Түүнд бусад Homunculus шигээ нөхөн төлжих, сорох, биеээ зэвсэгт хувиргах хүч байхгүй ч нүд болон өөрийн төрсөн цагаас хойш бэлдсэн цэрэг болон тулааны урлагаараа бүтэн цэргийн дивизтэй ганцаараа нүүр тулж бусад Homunculus-ийн дийлээгүй өрсөлдөгчийг ч буулган авдаг.

Бүхнийг харагч бурхны нүд /Kekkai Sensen-ийн Leo/

Leo-ийн бүхнийг харагч бурхны нүд нь нүдэнд үл харагдах зүйлүүдийг харуулж заримдаа өнгөрсөн, ирээдүйг ч харуулдаг байна. Мөн үүнийг бусдын нүдэнд хий үзэгдэл харуулахад ч ашигладаг байна.

Арилгагч нүд /My Hero Academia-ийн Aizawa/

Aizawa-ийн нүд нь онцгой хүчтэй хүмүүсийн хүчийг арилгадаг. Нэг ёсондоо зүгээр л энгийн хүн болгочихдог. Гэхдээ энэхүү нүд нь өндөр ачаалал өгдөг учир удаан ашиглах нь аюултай.

Byakugan /Naruto-ийн Hyuga овгыхон/

Byakugan нь өрсөлдөгчийнхөө чакра урсгалыг харах мөн маш хол байгаа зүйлийг харахад тусалдаг. Тулааны зориулалтаар ч мөн ашигладаг. Өрсөлдөгчийнхөө хөдөлгөөн бүрийг маш нарын харж дайралтуудыг нь урьдчилан харахад ашиглагддаг. Мөн хана гэх мэт зүйлүүдийг ч нэвтлэн харж чаддаг байна.

Geass /Code Geass-ийн Lelouch/

Lelouch-ийн нүд нь харсан хүнээ бүрэн удирдах чадварыг өгдөг. Lelouch үүнийг арми босгох, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах гэх мэт маш олон төрлийн дайн, тулааны арга барилаар ашигладаг. Гэхдээ нэг ашигласан хүн дээр дахин ашиглаж болдоггүй байна.

Sharingan /Naruto-ийн Uchiha овгийнхон/

Sharingan нь аливааг удаашруулан харах мөн хий үзэгдэл харуулах, өрсөлдөгчөө маш өндөр төвшинд ажих гэх мэт маш олон байдлаар ашиглагддаг. Sharingan нь хүн бүрийн онцлогоос хамааран эзэндээ өөр өөр хүчнүүдийг өгдөг. Amaterasu галаар шатаах, өнгөрснийг ухрааж харах, хүчтэй Susanoo гаргах, биетийг нэвтрэх, өөр өөр газруудруу порталдан очих гэх мэт.

Foresight /My Hero Academia-ийн Шөнийн Нүд/

Foresight нүд нь ирээдүйг хардаг бөгөөд бүхий л төрлөөр ашиглагддаг. Тулаанд дайсныхаа ирээдүйн дайралт хөдөлгөөнийг харах, хүний ирээдүйг харах, хэрхэн амьдрах хэрхэн үхэхийг нь ч харж чаддаг байна. Гэхдээ тэрээр нүдээ өдөрт нэг л удаа ашиглаж чаддаг байна.

Rinnegan /Naruto/

Rinnegan-ийн Sharingan-ийн төгс хувилбар бөгөөд Sharingan-ийн бүх хүчийг ашиглахаас гадна бурхны гэмээр хүчнүүдийг олгодог байна. Солир унагах, биесийг маш хүчтэйгээр түлхэх, энергийг сорох, тамга тавих, тамын гинжийг дуудах, хүн амьлуулах, порталдах, аливаа биеттэй өөрийнхөө байрыг солих, бүх л зүйлийг харах, мөн Gedou хөшөө буюу 10 сүүлтийн биеийг дуудах хүчийг ч олгодог.

Six Eyes /Jujutsu Kaisen-ийн Gojo Satoru/

Gojo Satoru-ийн Six Eye нь түүний оргүй хоосон чадвараа ашиглах чадварыг өгдөг бөгөөд бодит байдлыг мушгих, цаг хугацаа орон зайд нөлөөлөх, мушгих, өөрчлөх чадварыг өгдөг байна.

Нийтлэл ямар байв?
+1
15
+1
10
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
1

Санал болгох мэдээлэл

Back to top button