ANIME

Өөрийн гэр бүлээсээ өшөө авахыг хүсдэг эсвэл дайсагнадаг 8 дүр

1. Sasuke Uchiha

Sasuke-г бага байхад түүний ах Uchiha Itachi тосгоноо бослогоос хамгаалахын тулд өөрийн овгоо устгаж, эцэг эхээ хороон дүү Sasuke-г л амьд үлдээдэг. Улмаар Sasuke маш их өс санан Itachi-г  хороохыг амьдралынхаа зорилго болгон эцэст нь хороож чаддаг.

2. Ryuko Matoi

Ryuko аавыгаа хороосон гэх хэргээр өөрийн эгчдээ буруутгагддаг. Мөн Ryuko төрснийхаа дараа үхэх ёстой байсан ч түүний аав хуурамчаар үхсэн болж охиноо өсгөн хожим алуулдаг. Үүнээс болон гэр бүлийн өс хонзон, эрх мэдлийн асуудлаас болж Ryuko Matoi өөрийн эгч болон төрсөн ээжийгээ суудлаас нь буулгаж авахаар шийддэг.

3. Zuko

Zuko галын эзэн Ozai-ийн хүү бөгөөд түүний аав өөрийг нь түүний эгчтэй харьцуулан алагчлан үзэж хүнд хүнд даалгаврууд түүнд даалгаж биелүүлж чадаагүйгээс түүнийг цөлдөг. Zuko цөлөгдсөн ч өөрийн нэр төрөө буцааж олж чадна гэж итгэж байсан ч улмаар Аватартай нийлэн өөрийн гэр бүлийн эсрэг байлддаг.

4. Meliodas

Meliodas нь Чөтгөрийн хааны хүү бөгөөд 10 сургаал гэх чөтгөрийн овгийн ultimate цэргүүдийн салааны ахмад байсан юм. Чөтгөр болон Дарь эхийн хооронд дайн дэгдэж маш олон жил агуа дайн хийдэг. Meliodas хэнээс ч илүү тулалдаж хэдэн мянган дарь эхийг хайр найргүй хядаж байсан ч Elizabeth гэх дарь эхтэй таарснаар түүнд дурладаг. Үүнийг түүний чөтгөрийн овог болон Дарь эхийн овог муугаар хүлээж аван тэр хоёрыг урвагч хэмээн тунхагласнаар тэд өөрсдийн овгын эсрэг зогсох шаардлагатай болдог. Meliodas хуучин 10 сургаалын нөхөдтэйгээ тулалдаж дүү Zeldris болон эцэг чөтгөрийн хаантай ч тулалддаг.

5. Levi Ackerman

Levi-г бага байхад түүний ээж нас барсны дараа авга ах Kenny Ackerman түүнийг олон тулааны урлаг, амьдралын ухаан, хэрхэн тэмцэхийг заан өсгөдөг бөгөөд хожим Levi-г бэлэн болсон гэж үзэн нэг ч үг хэлэлгүй алга болдог. Хожим Levi түүнийг нас барсан гэж боддог байсан ч улсын зараалаар түүний авга ах Kenny нь Levi-ийг алах хэрэгтэй болсноор тэд хоорондоо олон жилийн дараа уулзан тулалдаж Levi ялж Kenny нас бардаг.

6. Jonathan Joestar

Нэгэн өдөр түүний аав Dio Brando-ийн аавд өртэй байсан учир Dio-ийн аав нас барсны дараа өрөө цайруулан түүнийг өргөж аван өөрийн хүү болгодог. Өргөмөл хүү Dio болон Jonathan нар нь хоорондоо харьцаа муутай байсан ч эвлэрэн нийлдэг. Хожим түүний аавын бие муудах үед Dio эцгийнхаа хөрөнгөнд шунан хордуулж эхэлдэг. Үүнийг мэдсэн Jonathan ерөндөг хайхаар явдаг бөгөөд буцаж ирэн түүнийг илчлэн төлөвлөгөөг нь балладаг. Dio үүнээс болон өөрийгөө цус сорогч болгон хувиргаж өөрийн дүү Jonathan-тай тулалддаг.

7. Greed

Шуналын хомункулус өөрийн шунал болон бусдад захирагдах дургүй зангаасаа болон ах дүүс хомункулусуудаас холбоогоо таслан хувиараа эрх мэдэл хүчийг хайн тэнүүчилдэг. Хожим Bradley буюу Уур хилэнгийн хомункулус түүнийг барин төврүү аваачин түүнийг хайлуулан гүн ухааны чулууг нь гарган авч шинэ Шуналыг бүтээсэн ч түүний өмнөх Шуналын ой санамж, уур хилэн, харуусал өш хонзон үлдсэн байдаг бөгөөд тэрийгээ дахин санан Элрикийн ах дүүстэй нийлэн өөрийн гэр бүлийн эсрэг тулалддаг.

8. Dabi

Endeavor-ийн мартагдсан хүү Dabi нь түүний том хүү байсан бөгөөд Endeavor хүүхдүүдээ агуу хүчтэнийг дийлэх хэрэгсэл болгон ашигладаг байв. Dabi-ийн гал Endeavor-ийнхаас илүү байсан учир эцэг нь түүнийг агуу хүчтэнийг давна хэмээн итгэж маш их бэлтгэл сургуулилт хийдэг байсан ч хожим 2 элементийн хүчийг эзэмшсэн Todoroki төрснөөр Dabi-г хөсөр хаядаг. Үүнээс болон Dabi хорон санаатан болж хувиран аавынхаа эсрэг зогсдог.

Нийтлэл ямар байв?
+1
16
+1
5
+1
2
+1
0
+1
6
+1
1
+1
1

Санал болгох мэдээлэл

Back to top button