ANIME

7 Анимэ хэнч төсөөлөөгүй фактууд

  1. Анимэ

Анимэ нь Японы бүтээл болох нь батлагджээ. Анимэ гэх animation нь анх 1917 онл үүссэн анхнаасаа л Япон улсын бүтээл байсныг өдийг хүртэл тийм ч олон хүн мэддэггүй байсан бөгөөд анимэ дээрх дүрүүдийн ашиглаж буй хэлч Япон хэл байжээ.

2. Дөрөвдүгээр Хокагэ

9 сүүлт чөтгөрийн үнэгийг номхтгосон домогт Дөрөвдүгээр Хокагэ гэж Наруто анимийн эхлэлд гардаг билээ. Мөн гол дүр Наруто-ийн аав Минато нь 4-р хокагэ байж магадгүй болоод байгаа юм. Түүний хувцаслалт, ашигладаг жүцүнүүд 4-р хокагэтай яг таардаг учир хүмүүс ийн дэвшүүлжээ. Хэрвээ энэ үнэн бол Нарутогийн дотор 9 сүүлт үнэгийг тамгалсан хүн түүний аав болж таарах юм.

3. Meliodas

7 хар нүгэл бүлгэмийн ахмад Meliodas нь чөтгөрийн овгийн хүн байх магадлалтай ажээ. Учир нь тэрээр хүчээ нэмэх үед түүний биен дээр ягаан хар, маркууд гарч ирэн нүд нь бас ягаан хар өнгөтэй болдог нь яг чөтгөрүүдтэй адил учир түүнийг чөтгөрийн овгийн хүн байж болзошгүй хэмээн бүгд сэжиглэж байгаа юм.

4. Luffy

One piece гэх маш олон жил үргэлжилж буй анимийн гол дүр дэрсэн малгайт Luffy нь чөтгөрийн жимс идсэн хүн байх магадлалтай. Хүмүүс энэ тал дээр сүүлийн үед их маргах болжээ. Учир нь чөтгөрийн жимс идсэн хүн далайн усанд сэлж чадахгүй, далайн чулуунд хүрж чаддаггүй бөгөөд хүрэх үед шууд хүчгүй болдог байна. Яг үүний адил Luffy нь далайруу унах үед ямар ч хүчгүй болдог мөн тэрээр дайралт бүрдээ чөтгөрийн жимс ашиглагч шиг Gomu Gomu no гэж хэлж байгаа нь үзэгчид ийм таамаг дэвшүүлэхэд хүргэжээ.

5. Сайтама ганц цохидог

One Punch Man гэх анимийн гол дүр Сайтама нь бүх өрсөлдөгчөө ганц цохилтоор дуусгадаг. Тиймээс түүнийг one punch man гэж нэрэлсэн байх өндөр магадлалтай юм.

6. Sword Art Online-ийн үйл явдал тоглоомонд өрнөж байж болзошгүй

Sword Art Online гэх шидийн, тулаант анимэ нь гарсан даруйдаа олны төв болсон байдаг. Харин энэхүү анимийн үйл явдал нь өөр ертөнцөд бус тоглоомон дотор өрнөж байх өндөр магадлалтай юм. Учир нь доторх амьд биет хүмүүсийн дээр цусны бар мөн дүрүүд хаанаас ч хамаагүй цэс гаргаж ирдэг нь энэ нь шидийн ертөнц бус тоглоомонд өрнөж буй үйл явдал байх өндөр магадлалтай байгаа юм.

7. Kira гэж хэн бэ?

Death Note гэх анимэ дээр Kira гэх нэгэн хүмүүсийг учир битүүлгээр хороогоод байдаг бөгөөд мөрдөгч L Lawliet энэхүү хэргийг өөрөө бие даан мөрддөг. Хожим мөрдлөгийн эцэст тэрээр хар өнгийн Үхлийн өдрийн тэмдэглэл гэх зүйл дээр хүмүүсийн нэрийг бичих үед тухайн хүн нас барж байгааг олж мэдсэн юм. Үхлийн өдрийн тэмдэглэлийг барих үед тэд учир битүүлэг мангасыг мөн олж хардаг байна. Тэд дэвтрийг шинжилж байх үед Yagami Raito дэвтрийг авах үед бусдаас илт илүү цочин орилдог бөгөөд дараа нь зан нь огцом солигдож маш хорон санаатайгаар инээмсэглэдэг нь түүнийг Kira байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэжээ. Мөн Google-ээс Kira гэж хайх үед Yagami -ийн death note барьсан зурагнууд гарч ирдэг учираас хүмүүс тэгж бодож байгаа юм.

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
2
+1
2
+1
1
+1
142
+1
16
+1
10
+1
34

Санал болгох мэдээлэл

Back to top button