ANIME

Анимэ хамгийн хүчтэй зэвсгүүд

The Dragon Slayer

Guts-ийн ашигладаг өөрөөс нь ч урт маш хүнд энэхүү сэлэм нь ямар ч дайсныг цавчиж байсан ба Бурхны Мутаруудын нэгт шарх өгч чадсан орчлон хорвоо дээрх цорын ганц зэвсэг юм.

Divine Axe Rhitta

Бардамналын нүгэл Escanor-ийн сүх Rhitta нь нэг гарын сүх бөгөөд Escanor-ийн дуудлагаар эзэндээ ирдэг. Мөн үүнийг Escanor өөрийн хүчээ нөөцлөх байдлаар ашигладаг бөгөөд энэ нь түүнд шөнө ч гэсэн нөөцөлсөн нарны хүчээ гаргаж ирэн тулалдах боломжийг өгдгөөс гадна дээд төвшний чөтгөрүүдийг ч цаас шиг цавчдаг сүх юм.

Death Note

Үхлийн өдрийн тэмдэглэл нь Үхлийн бурхны зэвсэг бөгөөд дээр нь бичсэн хүн 40 секундийн дотор нас бардаг. Мөн дэвтэр дээр хэрхэн яаж хэзээ үхэхийг ч мөн тусгаж өгч болдог байна.

Spear of Longinus

Spear of Longinus нь эртний хүн төрхт биетүүдийн бүтээсэн зэвсэг юм. Энэхүү зэвсэг нь хэмжээст хооронд ч дамжин явж чадах бурханлаг оршихуйнуудыг устгах зориулалттай.

Zangetsu

Zangetsu бол Ichigo-ийн хүчний эх үүсвэр. Энэхүү зэвсгийг бүрэн эзэмшсэнээр бүтэн гаригийг ч устгах хэмжээний устгалын хүчийг олж авахаас гадна гэрлээс 1000 магадгүй 2000 дахин ч хурдан хөдөлж чадах хүчийг эзэмших боломжтой.

The Sword of Nunoboko

Obito нь 10 сүүлтийн хүчийг шингээж 6 замын даяанчийн хүчийг сэргээснээр Nunoboko сэлмийг гаргаж ирж чаддаг. Энэхүү зэвсгийг 6 замын даяанч Hagoromo дэлхийг буцаан сэргээн цогцлоох зорилгоор бүтээсэн ба үүнийг устгалын зорилгоор ч мөн ашиглаж болох ажээ. Үүний устгалын хүч нь 1 гаригийг хангалттай устгах хэмжээний хүчтэй.

4D Pocket

Doraemon-ийн ашигладаг 4D Pocket бол хязгаар нь үл мэдэгдэх юугч дууддаг цүнх юм. Doraemon нэг удаа цүнхнээс гаргаж ирсэн What-If Phone Boot-ээрээ бүхэл бүтэн ертөнц бүтээсэн байдаг бөгөөд тэр ертөнцдөө юугч хийж чадна.

Super Shenron

Super Shenron нь Super Dragon Ball уудыг цуглуулах үед дуудагддаг хүсэл биелүүлэх зорилготой луу юм. Түүнийг ашиглан Multiverse-ийг устгаж мөн буцаан сэргээж болно. Яаж хүсэхээс шалтгаалан яаж ч ашиглаж болно. Гэхдээ түүний хүч бүрэн хязгааргүй биш учир биелүүлж чадахгүй хүсэл ч байгаа. Super Shenron-ийг ашиглан Zen’ō-ийн арилгасан 7 ертөнцийг буцаан гаргаж ирсэн байдаг.

Sword of Rupture

Gilgamesh-ийн сэлэм Sword of Rupture нь дэлхийн үүсэл, хорвоо ертөнцийн бүхнийг мэддэг гэдэг. Энэхүү сэлэм нь өөртөө бүх хүчийг агуулдаг бөгөөд өөрийн бүрэн хүчээ ашиглавал бүх оршихуйг устгах хүчтэй юм.

Dimension Sword

Kuwabara-ийн Dimension Sword нь нэр шигээ адил энэ сэлмэнд цавчиж чадахгүй зүйл байхгүй. Оршин буй юугч цавчиж устгах чадалтай юм. Энэ сэлмээр цавчсанаар хэмжээстэд ч ан цав үүсгэх боломжтой.

Venuzdonoa

Anos Voldigoad-ийн ашигладаг Venuzdonoa сэлэм нь бүхнийг устгадаг бөгөөд тэрхүү зүйл ямар хэмжээлшгүй, хязгааргүй, шидийн, гайхалтай, бурханлаг байх нь хамаагүй бүх хууль, дүрэм, хязгаарыг няцаан ямар ч оршихуй болон эс оршихуйг ул мөргүй устгадаг сэлэм юм. Энэхүү сэлмийн өөдөөс бүх шалтгаан, хүч зүгээр л утгагүй, оргүй хоосон гэсэн үг.

Tengen Toppa Gurren Lagann

Tengen Toppa Gurren Lagann нь Gurren гэх энергийг жолоодож буй хүний сэтгэлзүйн хүчтэй хослуулан хүч болгон хувиргадаг робот бөгөөд энэхүү робот нь хязгааргүй Их тэсрэлтийн хүчийг шингээн авснаар хязгааргүй хүчтэй болдог. Нэг үгээр энэхүү бурхны төвшин хүртэл сайжирсан роботын дайралтын хамрах хүрээ, устгах зай, тэсвэрлэх чадвар, хурд гэх мэт бүх хүч нь хязгааргүй юм. Мөн дайралт нь физик биетэй ертөнцийн юм бүхнийг устгаж чадна. Мөн бүх физикийн хууль, хязгаарыг няцаадаг байна.

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
4
+1
15
+1
3
+1
0
+1
2
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button