ANIME

Анимэ гоц ухаантай дүрүүд

Yagami Raito

Анимэ: Death Note

Яагами нь энгийн нэгэн сургуулийн сурагч байсан ч тэнгэрээс унаж ирсэн Үхлийн өдрийн тэмдэглэлийг олсноор маш хөнөөлтэй villain болон хувирдаг. Тэрээр маш өндөр сэтгэн бодох чадвартайгаас гадна өндөр мэдлэгтэй. Бүх зүйлийг төлөвлөж хэрхэн баригдахгүй байхав гэх мэтчилэн заримдаа огт таамаглаагүй гайхамшигтай төлөвлөгөөнүүд гаргаж үзэгчдийг алмайруулдаг.

Lelouch Lamperouge

Анимэ: Code Geass

Lelouch бол Britannia-ийн эзэн хааны орхигдсон хүүхэд бөгөөд Geass гэх харсан хүнээ хүссэнээрээ удирддаг нүдний хүч олж авснаар Britannia-ийн эсрэг зогсож эсэргүүцэгчдийн армийг удирдан гайхалтай тулааны тактик болон ирээдүйн төлөвлөгөөнүүдийг гаргадаг.

Norman

Анимэ: The Promised Neverland

Норман бол хүн үржүүлгийн газар хоол болох заяатай төрсөн хүүхэд. Тэрээр өөрсдийгөө хоол гэдгээ олж мэдэн зугтах төлөвлөгөө гаргаж Мама-тай ухаанаа уралдуулдаг. Түүний төлөвлөгөөг гоц ухаантай гэмээр Мама-ч гадарлахааргүй өндөр төвшний тактикууд ашигладаг. Хэчнээн тэрээр хоол болохоор ачигдсан ч түүний үлдээсэн зүйл бусад хүүхдүүдийг ирээдүйд зугтахад хэрэг болдог.

Sora болон Shiro

Анимэ: No Game No Life

Sora болон Shiro нь тоглоомын бурхад гэж хэлж болохоор gamer ах дүүс юм. Нэг өдөр тэд үл таних нэгэнтэй шатар тоглон хожсоноор тоглоомын ертөнцрүү ордог. Тэрхүү хожсон хүн нь тухайн ертөнцийн тоглоомын бурхан байж таардаг. Ах Sora нь маш зальтай хүний шарыг хөдөлгөж элдэв булхайг мэргэжлийн хийдэг харин охин дүү Shiro нь маш сайн тооцоолох чадвартай. Дүү Shiro нь шатрын 10-ийн 120 зэрэгт буюу 10000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000 боломжийг бүгдийг нь тогтоосон байдаг бөгөөд түүнийг энгийн шатраар ялах ямар ч боломжгүй. Мөн FPS тоглоом дээр ч хаашаа буудвал сум хэрхэн ойж хаашаа тусахав гэдэгийг ч маш сайн тооцолдог. Дайснаа хаанаа байгааг мэдсэнээр нүүр тулаагүй байсан ч ханаруу буудан сум нь 3 4 ойн онодог. Ах дүү хоёр хоорондоо нийлснээр ХООСОН болдог бөгөөд тоглоомын бурхан ч тэдэнд 1 удаа ялагдсан юм.

Senkuu

Анимэ: Dr.stone

Senku нь шинжлэх ухаанд маш сонирхолтой бөгөөд нэг өдөр дэлхийн амьд биет хачирхалтай шалтгаанаар чулуу болдог. Senku чулуу болсон байх үедээ үргэлж цаг секунд тоолж байсан бөгөөд нэг өдөр буцаж хүн болоод 3700 жил өнгөрснийг мэдэж байдаг. Нэг ёсондоо Senku 3700 жил он цагийн баримжаагаа алдахгүйн тулд тасралтгүй тоолсоор байсан юм. Тэрээр чулуун зэвсгийн эрин үед Цахилгаан гаргаж авч Кока Колаг бүтээж ууран машин гэх мэт маш олон зүйлийг бүтээдэг.

Jabami Yumeko

Анимэ: Kakegurui

Юүмэко бол мөрийтэй тоглоомын донтон бөгөөд бүх тооцоолол эсрэг талын хүний булхайцаж буйг анзаарч, тооцоолж мэдэж байдаг. Юүмэког мөрийтэй тоглоомоор хожно гэдэг бараг л боломжгүй зүйл.

L Lawliet

Анимэ: Death Note

L бол Кираг барихаар зорьсон мөрдөгч бөгөөд маш гайхалтай гоц ухаантан. Ямар ч нууцлаг гэмт хэрэг байсан L ядах юмгүй хэрэгтнийг олж барьдаг байсан. Тэрээр Кираг маш башир аргаар аль улсад тэр бүхийл аль мужид байгааг нь мэддэг. Тэрээр хуурамч L гэх нэгнийг зурагтын өмнө гарган өөрийнх нь нэрийг хэлүүлэн Кираг өдөөн хатгадаг. Кира өдөөн хатгалагт нь орон түүний нэрийг бичиж алдаг. Гэтэл тэрхүү нэвтрүүлгийг Японы зөвхөн ганц мужид цацсан байдаг бөгөөд үүнээс түүнийг Японд бүхий л аль мужид байгааг нь мэдэж чаддаг байна. Үүнээс гадна Кираг хүссэн хүнээ хаанаас ч хамаагүй алж чаддаг болохыг нь мэддэгээс гадна тухайн хүний нэрийг л мэдэхгүй бол алж чадахгүй гэдгийг нь мөн мэдэж авдаг юм.

Itachi Uchiha

Анимэ: Naruto, Naruto Shippuden

Итачи бол өөрийн овгоо хядсан Үчиха бөгөөд энэ нь өөрийн тосгоноо аврах зорилготой байсан. Тэрээр 7 настай байхдаа л хангалттай Хокагэ болохоор ухаантай байсан. Тэрээр 8 насандаа Шаринган эзэмшиж, 10 насандаа Чүнин болж, 13 насандаа Анбу болдог. Тэрээр өрсөлдөгчийнхөө чадварыг маш богино хугацаанд мэдэж маш сайн тулааны тактик зохион байгуулдаг.

Madara Uchiha

Анимэ: Naruto, Naruto Shippuden

Мадара бол домогт нинжа, амьтай бодгаль бүрийн хар дарсан зүүд болсон аймшигтай дүр юм. Тэрээр Үчиха овгын бүх чадвар, жүцүг мэддэгээс гадна маш сайн тулааны стратегич юм. Тэрээр дайсныхаа хөдөлгөөн, чадварыг ганц хараад л шууд учрыг нь олж чаддаг. Түүний дүү нас барснаар тэрээр цөхрөлд автан Мөнхийн Tsukyomi гэх зүйлийг олж мэдэн үүнийг олж авахаар зүтгэдэг. Тэрээр 9 сүүлтийг ямар ч асуудалгүй барьж авч Хашираматай тулалдсан ч ялагддаг. Гэхдээ бүгд түүний төлөвлөснөөр болсон байдаг бөгөөд тэрээр Izanagi ашиглан дахин амилж Хаширамагийн эсийн тусламжтайгаар 6 замын даяанчаас хойш анх удаа Rinnegan сэргээсэн хүн болдог. Үүнээс гадна тэрээр өөрийн үхлийг ч тооцоолсон байдаг бөгөөд олон жилийн дараа дахин амилан өөрийн үйл хэргийг гүйцэлдүүлэхээр урагшилдаг. Тэрээр 5 кагэг дийлж, бүх сүүлт мангасыг барьж 6 замын даяанчаас ч агуу хүчийг олж авч амжилттай Мөнхийн Tsukyomi-г хийсэн ч Хар Зэцүд алуулан үхдэг байна.

Kiyotaka Ayanokōji

Анимэ: Classroom of the Elite

Ayanokoji нь Elite-үүдийн сургуульд орсон сурагч бөгөөд тэрхүү сургуульд зохион байгуулагдаж буй бүх уралдаан тэмцээн, өрсөлдөөнд үргэлж тэргүүлж чадахаар байдаг ч өөрөө нээх сонирхолтой биш байдаг. Тэрээр хүмүүсийг маш амархан manipulate хийн өөрт нь ч мэдэгдэхгүйгээр шинэ сэдэл санаанууд өгч янзан бүрийн төлөвлөгөөнүүд зохиолгуулахад хүргэдэг. Хүнийг нэвт уншиж чаддаг нэгэн. Хүн бүрийн төлөвлөсний цаадахыг төлөвлөсөн байдаг.

Saiki Kusuo

Анимэ: The Disastrous Life of Saiki K.

Саики бол бурхны гэмээр гоц ухаантай нэгэн. Тэрээр хүсвэл дэлхий дээр өрнөж буй бүх зүйл тэр байтугай нэг ширхэг усны дуслыг ч мэдэж чадна. Гэхдээ тэрээр тэгэх сонирхолгүй бөгөөд үргэлж өөрийн хүчийг дарж байдаг. Мөн тэрээр олны хараанд байх дургүй нэгэн юм. Тэрээр өөрийн алдаанаас болон энэхүү зүйлийг энгийн зүйл болгохын тулд ертөнцийн физикийн хуулийг хүртэл өөрчилсөн байдаг. Тэрээр хана нэвт харж, хүний бодлыг уншиж, шилжиж, биетийг зайнаас хөдөлгөж удирдаж гэх мэт маш олон төрлийн чадвартай. Түүний чадварынх нь хязгаар гэвэл зохиолчых нь сэтгэн бодох чадварын хязгаар л байна даа.

Meruem

Анимэ: Hunter X Hunter

Meruem нь шоргоолжнуудын хаан бөгөөд маш өндөр сэтгэн бодох чадвар, гүйлгээ ухаан, өндөр IQ-тайгаас ганда тэрээр ямар нэгэн тоглоомыг ганц хараад л төгс сурдаг. Үүгээрээ тэрээр дэлхийн бүх аваргуудыг өөрсдийнх нь тоглоомоор ямар ч асуудалгүй ялдаг байна. Гэвч нэг охиныг дийлдэггүй ба түүнийг ялах гэж үргэлж тоглосоор түүнд дурладаг байна.

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
8
+1
32
+1
3
+1
0
+1
0
+1
1
+1
3

Санал болгох мэдээлэл

Back to top button