ANIME

Обито бол домогт нинжа

Хүмүүс Обитог Мадарагын тоглоом байсан гэх мэтчилэн их доогуур үнэлдэг. Угтаа бол Обито бол маш чадварлаг домогт гэж хэлж болохуйц нинжа. Обито дөнгөж 13 настайдаа Мангекю шаринган сэргээж бүхэл нинжагын тусгай салааг ганцаараа хүйс тэмтэрдэг.

Дараагаар нь Акацүкийн анхны гишүүдийг хороож цөхөрсөн Нагато, Конан дээр очиж шинэ төлөвлөгөө санал болгож шинэ Акацүкиг байгуулан сүүдрээс удирддаг.

Мөн үүнээс 1 жилийн дараа хамгийн өндөр хамгаалалттай Орочимарүгийн олон удаагын оролдлогоор нэвтэрч чадаагүй Коноха тосгонруу ямар ч асуудалгүй нэвтэрч шар гялбаа гэгддэг нинжа мөн хокагэ Минатод мэдэгдэлгүй Нарутог барьцаалдаг.

Нарутог өгөөш болгон ашиглаж цаг хожин Күшинаг авч яван минут хүрэхгүй хугацаанд есөн сүүлт буюу Курамаг гаргаж авч амжилттай удирдаж Конохаруу дуудах жүчүгээр авчирж дайруулдаг.

4-р Хокагэ Минатог барьж авахад маш ойрхон хоёр удаагын оролдого хийсэн ч яалтачгүй шар гялбаа учир баригдаггүй. Үзэгчдийг гомдоохооргүй халз тулаан ч мөн үзүүлж чаддаг.

Дараагаар нь мөн л адил Конохаруу хуучин гэрлүүгээ орж байгаа гэсэн шиг мэдэгдэхгүй ороод Итачитай нийлж овгоо хүйс тэмтэрчихээд гараад ирсэн.

Тэгээд Тоби гэх оскар авах жүжиглэлтээ эхэлдэгдээ. Конохагийн 8 хүний салаатай зүгээр л тоглоом тоголж байгаа юм шиг бүх дайралтуудыг нь бултаж гаргачихаад Итачиг үхсэн гэх сургаар баяртай гэчихээд яваад өгдөг.

Rinnegan нүдийг ч амжилттай эзэмшиж хүчийг нь ашиглаж чаддаг Gedou хөшөөг дуудаж чаддаг. 10 сүүлтийг өөрлүүгээ сорон 6 замын даяанчийн хүчийг эзэмшдэг.

Мөн Какаши, Гай, Наруто, Алуурчин зөгийгийн эсрэг бас л эргэдэг шдээ. Тулалдаж тулалдаж байгаад л Гарнаас нь хөлс болтой юм урсахад “-Айн. Би хөлөрч байна гэж үү? Аан үгүй байна бороо байж. Энэ тэнэгүүд хэзээ ч намайг хөлрөөхгүйлдээ” гэж хэлдэг нь ёстой жинхэнэ flex байдагдаа.

Улсын 5 кагэгийн уулзалт дундуур ирж нинжагын дөрөвдүгээр дайныг зарлачихаад Сасукег зүгээр аваад ядчихдаг. Бүхэл бүтэн 5 улсын захирагч нар шүүдээ. Өөрийгөө Мадара Үчиха гэж хэлэхэд хүмүүс итгэхээр хэмжээний сайн байж чадсан нинжа.

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
2
+1
30
+1
4
+1
0
+1
1
+1
1
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button