ANIME

Цөл болсон арал дээр ямар ч тусгай хүчгүй амьд үлдэж чадах дүрүүд

Edward Elric

Edward Elric бол алхимийн хүчгүй ч цөл болсон арал дээр амьд гарч чадах дүр юм. Тэрээр бага байхдаа Изүми Күртисийн доор шавь байхдаа жижиг аралруу дүүтэйгээ хамт шалгуур болгон үлддэг. Тэд арал дээр ямар ч алхими болон хэрэгсэлгүйгээр, амьдралын тойргыг ойлгон бүтэн сар амьдардаг.

Homare Onishima

Homare-ийн аав мэргэжлийн survival мэргэжилтэн бөгөөд өөрийн охиндоо энэ мэдлэгээ өвлүүлж сургасан байдаг. Ой, арал, цөл, зэрэг бүх төрлийн зэрлэг байгальд ямар ч хэрэгсэл, хоолны нөөцгүй хэрхэн амьд үлдэх талаар шаардлагатай бүх мэдлэгийг зааж сургасан байдаг. Тэрээр алслагдсан арал дээр ямар ч тусламжгүйгээр хэдэн сараар ч амьд байж чадна.

Rin Shima

Rin Shima байр сууц, хот тохижилт, хашаа байшинд амьдрахаас илүү camp-лан амьдрах сонирхолтой. Цөлд амьдрах нь түүний хувьд энгийн байдгаас нь илүү хэцүү байх ч тэрээр маш өндөр авхаалж самбаатай, аливаад тэвдэж сандардаггүй учир цөлд ч алзахгүй амьдарч чадна.

Sasha Braus

Sasha нь багаасаа ой дунд зэрлэг байгальтай зохицон амьдарч морь унаж, ан хийж, газар тариалан эрхэлж өссөн учир түүнд цөл болсон арал урьдынхаас бага зэрэг төвөгтэй байх ч давж чадах бартаа юм.

Naofumi Iwatani

Бамбайт баатар Naofumi Iwatani бусад баатар болон эзэнт гүрэнд гадуурхагдан хаягдсан ч тэрээр амьдралыг илүү сайн ойлгож яав л амьд үлдэж чадахав гэдгийг хэн хүнээс илүү ойлгож авдаг. Тэрээр бараг л үргэлж зэрлэг байгалиар явж мангас агнаж, эмийн болон хүнсний ургамлаар хооллож өөрийгөө торддог байсан. Түүнд түүний шидэт бамбай байхгүй байсан ч тэрээр хангалттай амьд үлдэж чадна. Iwatani-ийн дасан зохицох чадвар өөрийн нөхцөлийг тооцолж шаардлагатай зүйлийг хайх чадвар нь маш сайн хөгжсөн.

Thorfinn

Thorfinn өөрийн аав нь алагдсаны дараа Askeladd-ийг хороохоор сэтгэл шулуудан үргэлж дагаж явж зэрлэг байгальд ан хийж, шаардлагатай хүнс ургамлыг шинжилж олж сурдаг. Мөн тулааны урлагаар үргэлж хичээллэсний хэрээр маш сайн ан хийдэг болдог. Түүнд цөл болсон арал бол ердийн л зүйл гэсэн үг. Тэрээр мөнхийн өвөл цастай газар өссөн учир байгалийн хэцүү цаг уур, түүнд тийм ч их нөлөөлөхгүй. Тэрээр маш их тэсвэр тэвчээр, биеийн тэнхээтэй.

Senku Ishigami

Senku бол гоц ухаантай нэгэн. Тэрээр ямар ч эрин ямар ч газар амьд үлдэж чадна. Түүний байгаль дэлхийг мэдэх мэдлэг маш өндөр. Цөл болсон арал дээр ямар ч хамаагүй орчин үеийн техник технологи бүтээчхээд сууж байж чадах хүн.

Inosuke Hashibira

Inosuke багаасаа л Тарзан шиг зэрлэг байгальд өссөн маш зэрлэг догшин нэгэн. Байгалийн ямар ч хүнд бэрх цаг уур, нөхцөл түүнд нөлөө үзүүлэхгүй.

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
23
+1
2
+1
4
+1
2
+1
1
+1
2
+1
3

Санал болгох мэдээлэл

Back to top button