ANIME

Бага нас нь маш хүнд хэцүү өнгөрсөн анимэ дүрүүд

Naruto

Нарутог төрхөд эцэг эх нь Обитогийн дайралтад өртөн улмаар есөн сүүлтэд хоёул амь үрэгддэг. Минато Күшина Наруто дотор есөн сүүлт үнэгийг тамгалахаас өөр аргагүйд болсонд Нарутогийн бага нас маш хүнд хэцүү өнгөрсөн.

Тосгоны маш олон иргэд, оршин суугчид дотнын хүн, байр сууц гээд бүх төрлийн зүйлээ есөн сүүлтийн дайралтад алдсан учир Нарутог тосгоноороо гадуурхах болсон. Түүнд ямар ч найз нөхөд байгаагүй.

Үйлчилгээний газрууд ч хүлээж авдаггүй чөтгөрийн хүү хэмээн хөөж, зодож, гарт тааралдсанаа шиддэг байсан учир тэрээр олон нийтийн газар гардаггүй байсан.

Gaara

Гаара мөн адил Нарутотой адил жинчүрики учир тосгоныхондоо мөн адил гадуурхагддаг байсан. Ээж нь түүнийг төрүүлээд нас барсанд мөн түүнийг жинчүрики байсанд түүний төрсөн аав ч дургүй ад үздэг байсан.

Тэрээр амиа егүүтгэх гэж маш олон удаа оролдож байсан. Тэр байтугай түүний төрсөн ээжийнх нь түүнд хэлсэн сүүлчийн үг нь “Би чамайг хэзээ ч хайрлахгүй” байсан хэмээн түүний нагац худал ярьж мөн итгүүлсэн байдаг.

Гаарагийн бага нас ганцаардал, сэтгэл гутралаас өөр юу ч байгаагүй.

Guts

Гатз төрөх ёсгүй байсан бөгөөд түүнийг түүний нас барсан ээжийнх нь биеэс төрүүлсэн байдаг.

Түүнийг бага байхад түүнд санаа тавьдаг байсан жинхэнэ ээж нь биш ч ээж шиг нь хайрладаг байсан ганц хүн өвчнөөр нас барсан. Үүний дараагаар түүний хойд аав нь Гатз-ийг хэдхэн зоосны төлөө зарсан байдаг.

Түүнийг худалдаж авсан боолын наймаачин Гамбино түүнийг үргэлж зодож сүүлдээ алах гэж оролдсоны улмаас Гатз аргагүй хамгаалалтын улмаас түүнийг хороодог. Үлдсэн Гамбиногийн хүмүүс түүнийг зодож нүдэн зэрлэг байгальд хаясан байдаг.

6-хан настай юмны учгийг ч сайн мэдэхгүй жоохон хүү ийнхүү зэрлэг байгальд амь зуун амьдрах шаардлагатай болдог. Эндээс эхлэн түүний амьдралын тамын мөчүүд эхэлдэг.

Elric-ийн ах дүүс

Тэднийг бага байхад эцэг нь тэднийг хаяж явж үүнээс хэдэн жилийн дараа төрсөн эх нь өвчний улмаас нас бардаг. Цөхөрч туйлдсан ах дүүс төрсөн эхийгээ амилуулахаар хориотой алхими буюу Хүн хувиргалт хийдэг бөгөөд энэ нь хэзээ ч биелэшгүй зүйл байж таарч тэдний ээж гэхээргүй хагас үхдэл зүйл амилж төлөөсөнд нь Эдвард өөрийн нэг гараа алдаж дүү нь бүхэл биеэ алдан алга болдог. Эдвард үүнийг үл зөвшөөрөн өөрийн нэг хөлөө золиослон хүн хувиргалт дахин хийж төрсөн дүүгийнхаа сүнсийг хуяганд холбодог.

Энэ мөчөөс эхлэн Эдвард нэг хөл, нэг гаргүй болж түүний дүү Альфонс ямар ч мэдрэхүйгүй болж юу ч мэдрэхээ больдог. Үнэр, халуун хүйтэн, амттай шимтэй гэх мэт. Дуулган биетэй болсон тэрээр юу мэдрэхэвдээ.

Энэ үйл явдлыг дахиж хэзээ ч дахин дурсаж санамааргүй байдаг учир Эдвард өөрийн гэрээ шатаадаг.

Dio Brando

Дио ядуу айлд төрсөн хүүхэд байсан бөгөөд түүний аав нь архины хамааралтай нэгэн байдаг харин ээж нь өвчин хоолны дутагдлын улмаар нас бардаг.

Түүний эх нь нас барж байхад төрсөн аав нь архи уухаас өөр юу ч хийгээгүй байдаг бөгөөд Диог үргэлж зүхэж, зодож нүддэг байв.

Nina Tucker

Нинаг бага байхад нь түүний төрсөн эх нь сураггүй болж. Нилээд хэдэн жилийн дараа түүний аав нь өөрийн Улсын Алхимичийн хэргэм зэргээ хамгаалж үлдэхийн тулд түүнийг түүний тэжээвэр нохойтой нийлүүлэн химера болгодог.

Нохойн биетэй болсон тэр нийгмээс тусгаарлагдан ямар ч хүн амьтантай уулзхын аргагүй үзлийн болдог.

Хэд хоногын дараа түүний аав нүдэн дээр нь соривтот алуулдаг бөгөөд гашуудаж уйлж буй Нинаг харсан сорвит өрөвдөн Хүн ч биш нохой ч биш амьдрахаар үүрд унт хэмээн түүнийг хороодог.

Ray

Рая өөрийгөө хүн үржүүлгийн газар хоол болох заяатай өсөж буйгаа мэдсэн цагаас түүний амьдрал там болдог.

Түүний гэр бүл ахан дүүс байнга хоол болохоор ачигдаж байгааг тэр мэдэж байдаг ч хэлж чадахгүйн улмаас харахаас өөр зүйл хийж чадалгүй амьдралаа өнгөрөөдөг.

Хэрвээ хүүхдүүдэд хэлбэл Мама түүнийг ачна хэмээн сүрдүүлснээр Рая дуугүй амьдрахаас өөр замгүй болж өөрийн хоол болох өдрөө хүлээн үүний хажуугаар Мама-д баригдахгүйгээр зугтах төлөвлөгөө боловсруулан мөнхийн дарамтад амьдрах болдог.

Mikasa Ackerman

Микаса амар тайван амьдарч байсан ч нэг өдөр түүний гэрлүү дээрэмчид дайран эцэг эхийг нь нүдэн дээр нь хороодог.

Мөн түүний ээж нас барахдаа жирэмсэн байдаг гэдэг.

Erza Scarlet

Эрза 6 эсвэл 7 настай байхдаа боол болж Диваажингийн Цамхгийг барих болдог. Тэрээр үргэлж зодуулж нүдүүлж ташуурдуулж байдаг байсан бөгөөд түүний тэндээ нөхөрлөх болсон найз нь биеэ алдан муу талын хүн болдог.

Эрзагийн бага нас боолчлол, өвчин зовлон, сэтгэл гутралаас өөр юу ч байгаагүй юм.

Hyakkimaru
Hyakkimaru бол чөтгөрт өөрийн төрсөн эцгээс болж биеэ булаалгасан хүүхэд юм.
Тэрээр төрөхдөө харж чадахгүй, сонсож чадахгүй, мэдэрч чадахгүй, дугарч чадахгүй мөн ямар ч гар хөлгүй төрдөг.
Түүнийг эцэг нь хаях тушаал өгсөн ч нэгэн сохор самурайн ачаар аврагдаж хожим нэгэн дарханаар аврагдан хиймэл гар хөлтэй болж өөрийн биеийг буцааж авахаар чөтгөрүүдийг ангуучилж эхэлдэг. Hyakkimaru-ийн бага нас бүхэлдээ оргүй хоосон байсан.

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
8
+1
6
+1
0
+1
0
+1
12
+1
1
+1
2

Санал болгох мэдээлэл

Back to top button